Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

“Чингис опен 2018” тэмцээн шилдгүүдээ тодруулаа

trend

img

2018 оны 2 сарын 26

img

10

Зураг

Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбооноос хамтран зохион байгуулсан “Чингис Опен 2018” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн энэ сарын 23-25-нд Хэнтий аймгийн төв Чингис хотноо болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймгийн эрэгтэй 76, эмэгтэй 38, нийт 114 тамирчин ухаанаа уралдуулсан байна. Энэ удаа олон улсын их мастер цолтон 3, олон улсын мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 11, дэд мастер 19, зэрэгтэй тамирчин 40 гаруй байв. Тэмцээний хамгийн ахмад оролцогч нь 75 настай Д.Жамсран, хамгийн бяцхан оролцогч нь 7 настай Б.Идэрболд байсан юм.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат тамирчин, ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар тэргүүлж, ОУИМ Р.Манлай, Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун 14, спортын мастер Б.Батжаргал 13 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс ДДХМ Г.Хэрлэнмөрөн 14 оноогоор манлайлж, ДДХМ Б.Нандинцэцэг 14, ДДХДМ Г.Дүүрэнбилэг 13 оноогоор эхний гурван байрт оров.

Ахмадын ангилалд спортын мастер Г.Гансүх, I зэргийн тамирчин Ц.Ганбаатар, 17 хүртэлх насанд хөвгүүдээс дэд мастер М.Лувсандорж, охидоос спортын мастер Б.Мөнхжин, 14 хүртэлх насанд хөвгүүдээс спортын мастер Б.Баярманлай, охидоос дэд мастер Л.Надмид, 11 хүртэлх насанд хөвгүүдээс I зэргийн тамирчин Х.Өнөмөнх, охидоос дэд мастер М.Отгонтунгалаг нар тэргүүн байрыг эзэлсэн байна.

Тусгай шагналыг Ж.Доржнямбуу (Хэнтий), Н.Лхагвадолгор (Шинэ Монгол), Б.Идэрболд (Хэрлэн-4) нарт олгожээ. Тус тэмцээнийг Хэрлэн сумын ЗДТГ, “Өгөөмөр зөв зам” ХХК, “Хэрлэн-1” лаборатори сургуулиуд ивээн тэтгэсэн юм.

Энэ үеэр БТСГ-ын “Алтан од” шагналыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатад, “Спортын алдар” одонг Хан Хэнтийн даамын холбооны тэргүүн Г.Наранцогтод гардуулжээ. Хотын захиргаанаас “Чингис Опен”-ийг уламжлал болгон жил бүр зохион байгуулна гэдгээ тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр сонорпуулжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АТГ: Хүнд суртал, чирэгдэл учруулсан 8 дүрэм, журмыг хянав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, ...

img

7 цагийн дараа

Улаанбаатар-Бээжин чиглэлд галт тэрэг явдаг боллоо

КОВИД-19-өөс хойш 5 жил шахам зогссон Улаанбаатар – Бээжин чиглэлийн 24/23 дугаар галт тэрэг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс а...

img

6 цагийн дараа

Өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 6-ны хооронд нийслэлийн 40 цэгт нөөцийн махыг хямдралтай үнээр худалдаална

Нийслэлийн есөн дүүргийн 40 байршилд өнөөдрөөс буюу тавдугаар сарын 31-наас зургаадугаар сарын 6-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн...

img

5 цагийн дараа

С.Цэрэнчимэд, П.Орхон нар аваргын төлөө барилдана

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Тэмц...

img

4 цагийн дараа

Автобусны дараах дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд