мэдээ
О.Баасанхүү: Хуулийн зөв, бурууг мэддэг сайд хүн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан

2019 оны 10 сарын 15

34
УИХын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр маш олон хэргүүд хаагдах гэж байна гэх зүйлс яригдах болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Хөөн хэлэлцэх хугацааг ярихаасаа өмнө би нэг зүйл ярих хэрэгтэй гэж бодож байна. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг баталсан. Шинэ Үндсэн хууль баталж байгаатай холбоотой анхны эрүүгийн хуулийг 1995 онд баталсан. 1996 онд Ардчилсан эвсэл холбоо байгуулагдаад тухайн үедээ 52 суудалтай засаг барьсан. 2000 онд АН засгаа өгөөд тухайн үед Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. 2002 онд Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө албан тушаалын гэмт хэрэг гэх 1995 оны заалтыг авчихсан. 1995 оны албан тушаалын гэмт хэрэг гэдэг заалт байхгүйгээс болоод 894 хүн ялаас чөлөөлөгдсөн. 2008 оны хоёрдугаар сар хүртэл энэ хуулийг хүчин төгөлдөр үйлчлүүлж байгаад өөрчлөлт оруулсан. 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл албан тушаалын гэмт хэрэг хуультай боллоо. Гэтэл 2008-2016 он хүртэл албан тушаалтан авлига авч болно. Албан тушаалаа урвуулан ашиглаж болно. Албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг хийж болно. Яагаад гэхээр хууль байхгүй. Энэ маягаар найман жил явсан. Үүний дараа хүмүүс хэл ам гаргаад найман жил ярьж байгаад хоёр сарын 1-ний өдөр баталсан. Ингэж байтал долдугаар сарын 1-ний асуудал болсон. 2009 оны есдүгээр сарын 21-нд өршөөлийн хууль баталж байгаа юм. 2008 оны баригдсан, хоригдсон хүмүүсийг суллая гээд ингэхдээ авлига албан тушаалын бүх хэргийг өршөөсөн. 2002- 2008 он хүртэл зургаан жил чөлөөлөгдөөд дараа нь дахиад нэг жил чөлөөлсөн. 2015 онд дахиад өршөөлийн хууль орж ирсэн. Дахиад авлига албан тушаалын хэргийг өршөөсөн. Тэр бүү хэл хар тамхины хэргийг ч өршөөсөн. Нөгөө алдартай сайд маань ажлаа авснаас хойш 20 жилийн хугацаанд тодорхой хуулийн өөрчлөлт болгож явсаар байгаад 2015 онтой золгосон. Тухайн үеийн Ерөнхийлөгчөөр дамжуулаад хориг тавиад авлига албан тушаалын хэргүүдийг өршөөхгүй гээд маргаан гараад хориг тавьсан. Өршөөх нь өршөөсөн. Хоригоос болоод өршөөгдөхгүй байх вий гэх асуудал үүссэн учраас хөөн хэлэлцэх хугацааг оруулж ирсэн. Тухайн үед би Хууль зүйн байнгын хорооны гишүүн байсан. Тухайн үеийн Л.Цог, Ж.Батзандан бид хэд эсэргүүцэж хэлж л байсан. Эсэргүүцсэний үр дүнд хойшиллоо гэж бодтол 2017 онд хүчин төгөлдөр болгоод Хууль зүйн сайд Ц.Нямдорж орж ирээд ажлын хэсгийн ахлагчаар нь Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацааг оруулахдаа одоогийн авлига албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг хөөн хэлэлцэх хугацаагаар цагаатгана гээд өөрчилсөн.
-Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан юм уу, уртасгасан юмуу. Ц.Нямдорж сайд уртасгасан гэж хэлж байсан?
-Ц.Нямдорж гуайн хэлж байгаагаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан юм шиг байж болно. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааны хоёр онцлог байгаа юм. Нэгдүгээрт, хуучин эрүүгийн хууль дээр сэжигтэн яллагдагчаар татах үед хөөн хэлэлцэх хугацаа нь зогсоод шалгана. Шалгаж байгаа хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд орохгүй гэдэг ойлголт байсан. Хоёрдугаарт, сэжигтэн яллагчаар татах хугацааны өмнөх хугацаа нь гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндэвтэр гэдгээс хамаараад хугацааг нь тогтоодог байсан. Хөнгөн хэрэг дээр нэг жил, зургаан сар гэдэг ч юм уу. Одоогийн хуулиар авах гэж байгаа ялын хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацааг тогтооно гээд заасан. Авах гэж байгаа ялын хэмжээнийхээ хэмжээг хуучин хуулиасаа багасгасан. Хуучин хуульд 25 жилийн ялтай хэргийг 20 жил, 20 жилийн ялтай хэргийг 12 , 12 жилийн ялтай хэргийг 8 жил, 8 жилийн ялтай хэргийг 5, 5 жилийн ялтай хэргийг 3, 3 жилийн ялтай хэргийг 1 жил гэсэн байдлаар багасгасан. Хөөн хэлэлцэх хугацаа тэр тоогоороо багасаад явчихаж байгаа юм.
Нөгөө талаас авах гэж байгаа ялаа таван жилийн ялтай гэж бодоход таван жил сунжруулах бололцоонд шүүхийн хугацаа орчихож байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа урт байна гэдэг бүр хорлонтой. Зогсохгүйгээр ял автлаа тайван амьдар л гэсэн үг. Үүгээрээ хөөн хэлэлцэх хугацаа ноцтой байна гэж яриад байгаа юм. Хуучин бол өөр байсан.
-Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр ямар хохирол учирсан бэ?
-Хуульд заасан үйлдлээр хүнийг буруутгах, цагаатгах ёстой. Хуулийн цоорхой гэж ойлголт байна. Хуульд заагаагүй бол гэм буруутай гэж үзэхгүй. Тийм учраас хамгийн ноцтой нь хуулийг хамгийн сайн мэдэж байгаа хүн хуулийн цоорхой гаргана гэдэг санаатай үйлдэл. Хууль огт мэдэхгүй хүн энэ зөв, буруу гэдэг дээр хариуцлага үүрэхгүй. 20 жил хуулийн зөв бурууг мэддэг, зогсоох эрх мэдэлтэй мөртлөө зогсоогоогүй. Тэрийг ямар нэгэн байдлаар тоормос дараагүй байна гэдэг асар аюултай. Тийм хүмүүс чинь мэдэхгүй хүмүүсийг ашигладаг. Олон жил сонгогдсон гишүүд жинхэнэ хорны хутгуур байдаг. Тэр дундаа яаж хуулийн цоорхой ашиглаж амийг нь аврахаа мэддэг, хөшигний ард гэмгүй үлдэж чаддаг. 20 жил Хууль зүйн сайд хийсэн Нямдоржийн гарын үсэг зурсан цааснуудыг нь олоорой. Тэр хүн ямар ч бичгэн дээр гарын үсэг зурдаггүй. Сайд хэрнээ төрийн нарийн, дэд сайдаараа ч юм уу гарын үсэг зуруулчихна. Өөрөө аль болох зурахгүй. Өөрийнх нь гарын үсэг зурсан шалдар булдар л юм байдаг.
-Жастын Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэхээр дуусч байгаа юу?
-Тодорхойгүй зүйл ярихад хэцүү байна. Барагцаалан ярихад дуусах магадлалтай.
-Өргөн барьсан Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ. 2019 оноос өмнө хийсэн гэмт хэрэг хөөн хэлэлцэхээр өршөөгдөх үү?
-Шинэ хууль бариад засах боломжгүй гэдгийг Хууль зүйн төрийн нарийн нь хэлж байсан. Хууль буцаан хэрэглэгдэхгүй.





Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 84 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томи...
8 цагийн дараа
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа
МҮОХ-ны дөрвөн давхрын коридориор цэмцгэр өндөр залуу “За та намайг их хүлээсэн үү” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь Б.Баттүшиг. ...
8 цагийн дараа
“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно
“Камертон” хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. “...
7 цагийн дараа
Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудла...
7 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна Өнөөдрийн хурлаар: 1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд