мэдээ
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил хэвийн үргэлжилж байна

2020 оны 3 сарын 09

43
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.
Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу нэг өртөө, зургаан зөрлөг байгуулагдах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд гадаадаас нийлүүлэх материалыг цаг хугацаанд нь нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.





УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа DN.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашин...
8 цагийн дараа
“Бүрдүүлэлтийн цахим төв” Сар шинийн баяраар амралтгүй ажиллана DNN.mn
Гаалийн ерөнхий газраас Сар шинээр ажиллах цагийн хуваарийг танилцууллаа. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр бүх нийтээр амрах өд...
7 цагийн дараа
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна DNN.mn
Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, а...
7 цагийн дараа
Агаарын тээврээр зорчигчийн тоо өсчээ DNN.mn
2025 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 21.1 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7 хуви...
6 цагийн дараа
А.Ариунзаяа: Шинэ парламентад илүү мэргэжлийн дуу хоолойнууд орж ирсэн учраас улстөржилт бага байна DNN.mn
Улсын Их хурлын гишүүн А.Ариунзаяатай ярилцлаа. -УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө та ямар ажил эрхэлж байв. Энэ тухайгаа манай у...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд