булангууд
iPhone дээрх аппликэйшн, и-мэйл, мессеж, зураг болон бусад зүйлсээ цэгцлэх 5 зөвлөгөө

2020 оны 4 сарын 16

1
Өдөр хоног өнгөрөх тусам бид утсандаа хэрэгтэй хэрэггүй зураг, аппликэйшн, тэмдэглэл, файлууд нэмсээр нэг л мэдэхэд замбараагүй олон зүйлс дундаас хэрэгтэй зүйлээ шуурхай олж авахад бэрх болсон байдаг. Танд яг одоо энэ бүхнийг цэгцлэх шидэт товч хэрэгтэй байна уу? Тэгвэл замбараагүй файлуудаа цэгцлэх, давхардлыг арилгах хамгийн хялбар 5 аргыг танд танилцуулъя.
Эдгээр аргыг хэрэглээд утсан дээрх хэрэгцээгүй файлуудаасаа салж, мөн анхнаасаа цэгцтэй байж сураарай. Таны iPhone яг л тосолгоо сайн хийгдсэн арааны механизм адил л хурдтай, хөнгөн ажиллаж эхэлнэ.
Эхлэхийн өмнө танд ер нь хэчнээн аппликэйшн, зураг, дуу, видео байгааг дараах тохиргоо руу орж харж, баримжаа аваарай.
Settings – General – About
iPhone утсаа цэгцлэх, хэрэггүй зүйлсээсээ салах 5 зөвлөгөө
- Автоматаар болон гараар устгах аппликэйшнүүд
- iMessage-дээ устах хугацаа тохируул
- И-мэйлээ хязгаарла
- Давхардсан зурагнуудаа устга
- Багтаамжаа шалга
- Бонус
Автоматаар болон гараар устгах/цэгцлэх аппликэйшнүүд
Автомат
Та ашигладаггүй байсан ч iOS үйлдлийн систем автоматаар огт ашиглагдахгүй байгаа аппликэйшнүүдийг идэвхгүй болгож байдаг. Дата өгөгдлүүд болон бичиг баримтын файлууд хадгалагдаж үлдэх ч аппликэйшнүүд нь таны оролцоогүй устгагдах болно.
Settings – iTunes & Apps Store – Offload Unused Apps гэж сонгоорой.
Гараар
Хэрэв танд одоо хэрэглэхгүй ч цаашид хэрэглэж мэдэх эргэлзээтэй аппликэйшнүүд байгаа бол дэлгэц дээрээ чухал чухал бишээр нь ялган цэгцлэх боломжтой.
Жишээлбэл доорх зурагт үндсэн дэлгэц дээрээ тогтмол ашигладаг 19 аппликэйшнээ байршуулсан байна. Харин 2 дахь дэлгэц дээр хааяа хэрэглэдэг аппликэйшнүүдээ төрөл төрлөөр нь бүлэглэн хавтаст хийсэн байна.
iOS 13 хувилбар дээр нэг мартаж боломгүй хэрэгтэй функц нэмэгдсэн нь аппликэйшн дээр удаавтар дарахад шууд устгах болон Үндсэн дэлгэц дээр засварлах буюу Edit Home Screen дээр ямар нэг тохиргоо хийх сонголтууд харагддаг болсон.
Бас нэг хэрэгцээтэй зүйл бол Сонордуулга буюу Notification хэсэг. Жаахан цаг зарцуулаад л яг ямар аппликэйшний ямар төрлийн мэдэгдэл нь танд заавал харагдаж байх ёстой, ямар нь шаардлагагүй вэ гэдгийг тохируулбал таны анхаарлыг сарниулах зүйлс ч багасна.
Settings – Notifications
iMessage-дээ устах хугацаа тохируул
Фото зураг, видео бичлэг зэрэг элдэв файлыг хавсаргахад хялбар байдаг учраас текст мессеж утасны багтаамжид багагүй зай эзэлдэг.
Аз болоход, тэдгээр мессежийг 30 хоног, 1 жил гэх мэт хүссэн хугацаагаар тохируулан автоматаар устгах боломж бий.
Settings – Messages – Keep Messages гэж сонгоод 1 жил, 30 хоног гэх зэргээр хугацаагаа тохируулаарай.
И-мэйлээ хязгаарла
Бүртгэлээ цуцал!
И-мэйл бас л биднийг залхаадаг зүйлсийн нэг гэдэгтэй санал нийлэх биз, ер нь бол хэзээ ч дуусашгүй тулаантай л адил өдөр бүр, цаг тутам тасралтгүй бид давшилтанд нь өртсөөр байдаг. Гэхдээ нэг арга байна аа.
Юуны өмнө Apple-ийн Mail аппликэйшнд байрлах Unsubscribe буюу Бүртгэлээ цуцлах товчийг ашигла. Шинэ и-мэйл ирэх бүрд шалгаад цаашид хүлээж авмааргүй бол Unsubscribe товчийг дарахад л дахиж уг хаягаас танд и-мэйл ирэхгүй гэсэн үг.
Эсвэл та ирсэн и-мэйл рүүгээ ороод доош нь гүйлгэн төгсгөл хэсэгт очоод уламжлал аргаар Unsubscribe товч дарсан ч болно.
Мөн харахыг хүсэхгүй и-мэйлээ Junk хавтас руугаа хийхэд iPhone/e-mail автоматаар тэдгээр хаягаас ирэх и-мэйлүүдийг Inbox хэсэгт харуулахгүй байх болно.
Фолдер буюу хавтсаа ашигла
Folder буюу хавтаснууд хэрхэн ашигладгаа анзаар. Ирсэн мэйлийг шууд шалгаад хэрэгтэй бол PDF болон бусад форматаар хадгалж аваад, хэрэгцээгүй мэйлийг дор нь устгаж сурвал зүгээр. Эсвэл ядаж и-мэйл дотроо хавтаснууд ангилж үүсгэх зэргээр өөрт аль тохиромжтойгоор хадгалаарай.
Mail аппликэйшнээр нээхэд бүх төрлийн и-мэйлийн дээр баруун дээд буланд Edit, баруун доод буланд New Mailbox товч байрлана.
Гуравдагч аппликэйшн/үйлчилгээ
Танд их хэмжээний мэйл ирдэг бол, тэдгээрийг AI буюу Хиймэл Оюун Ухаан ашиглан цэгцэлмээр байгаа бол уг асуудлыг шийдэх гуравдагч аппликэйшн олон бий.
SaneBox бол үнэлгээ өндөр аппликэйшн, Gmail, iCloud, Microsoft зэрэг болон бусад аппликэйшнтэй хоршиж ажилладаг. Өөрсдийнх нь тодорхойлсноор:
SaneBox AI чухал мэдээллийг ялган таньж, хэрэгцээгүй мэйлийг нууна. Мөн Do Not Disturb буюу Бүү Саад Бол горимыг идэвхжүүлснээр төвөгтэй, хэрэгцээгүй и-мэйлүүдийг хаах зэргээр олон үйлчилгээтэй.
Та ашиглаж үзээгүй байгаал бол туршиж үзээд ажлын болон хувийн и-мэйл хаягаа, хэрэгцээт болон хэрэгцээгүй мэдээллээ ангилахын давуу талыг мэдрээрэй.
Давхардсан зурагнууд
iOS 13 үйлдлийн систем автоматаар ижилхэн зурагнуудыг нуух функцтай ч бүрмөсөн устгахад тань гуравдагч аппликэйшнүүд хэрэг болно.
Cleaner, Mac зэрэг энэ төрлийн аппликэйшнүүд тийм ч олонгүй бий. Photos Duplicate Cleaner бол төлбөргүй Мас сонголттой үнэлгээ өндөр аппликэйшн бөгөөд iCloud Photo Library ашиглаж байгаа үед таны iPhone дээрх зурагнуудыг ч цэвэрлэнэ.
Видео бичлэг ч багтаамжид ихэнх зайг эзэлдэг тул заавал цэвэрлэх зүйлсийн нэг. Photos App – Albums гэж ороод Videos гэж нэвтрээрэй. Эндээс та ямар видео бичлэгийг устгах хэрэгтэйгээ харж болно.
Багтаамжаа шалга
Багтаамжийн асуудал жилээс жилээд iOS үйлдлийн системд сайжирсаар байна. Settings – General – iPhone Storage гэж нэвтрэн багтаамжаа шалгаарай.
Энд таны аппликэйшнүүд хэр их зай эзэлж байгааг харуулна. Хамгийн их зай эзэлж байгааг нь харъя гэвэл “Review Large Attachments”, бараг ашигладаггүй аппликэйшнүүдийг идэвхгүй болгоё гэвэл “Offload Unusued Apps” гэх зэргээр сонгоод хэрэгцээгүй аппликэйшнүүдээ устгаарай.
Бонус
Хэрвээ та утасныхаа хурд, ажиллагааг илүү үр дүнтэй, боломжит дээд гүйцэтгэлээр нь ашигламаар байвал Shortcuts аппликэйшнийг хэрэглэж сурах хэрэгтэй.





“Нийслэлийн өмчийг дамлан түрээсэлдэг байдлыг таслан зогсоосноор түрээсийн орлого 186 хувиар давж биелсэн” гэв
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгыг...
15 минутын өмнө
Ж.Энхжин: Монголчууд бусадтай мэдрэмжээ хуваалцахдаа муу учраас сэтгэл гутрал ордог
Нийгэмд хүмүүс байнгын стресс бухимдалтай амьдрах болсон. Энэ нь явсаар хүмүүсийг сэтгэл гутрал хэмээх хүнд төрлийн эмгэгт хүргэх н...
1 цагийн өмнө
Нийслэлийн автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ
Монгол Улсын автомашины дугаар олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Ня...
2 цагийн өмнө
“Хасын хүлэгүүд” баг “Азийн аваргуудын лиг”-ийн хүрэл медаль хүртлээ
2025 оны дээд лигийн аварга “ Хасын хүлэгүүд” баг “BCL Asia” буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн хүрэл медаль хүртлээ. Тэд медалий...
3 цагийн өмнө
К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Унгар улсын Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ хоёр дарь өдрөө болж байна. Өчигдөр Монголын дөрвөн жүдоч хүч үзсэнээс...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд