мэдээ
Энэ жил 30 сая мод, бутыг үрээр тарьжээ DNN.mn

2022 оны 11 сарын 11

1
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Ерөнхийлөгчийн нэрэмжит “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. Нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр байгаа. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үүнийг найман ам метрт хүргэхээр зорьж буй юм. ДЭМБ-аас хот суурин газрын барилгажсан талбайн ногоон байгууламж есөн ам метрээс дээш байвал зохистой гэж үздэг.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүнээс ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12 мянган га-д 55 сая, хотын барилгажсан хэсэгт 65 сая мод тарихаар төлөвлөсөн. Ингэхдээ “Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-д 15 сая, нийтийн тусгай, хязгаарлагдмал хэрэгцээнд үлдсэн модыг тарих юм. Дээрх цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх хайрханыг түшиглэн 20,480 га газарт байгуулах бөгөөд аялал жуулчлал, спорт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн төв болгохоор зорьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, зургаан га газарт мод үржүүлгийн ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйлийн мод, бут, сөөг, байгалийн олон наст ургамал, нэг наст цэцгийг тарималжуулахаар төлөвлөсөн байна. Энэ жил 30 сая мод, бутыг үрээр тарьжээ.





Нийслэлийн ногоон бүсийн ойн санд түймэр гарчээ
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газарт түймэрт өртлөө. ...
6 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шал...
5 цагийн дараа
“Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан баасан гаригт болно
Үндэсний бичиг үсгийн баярт зориулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулж буй “Монгол бичгийн ц...
5 цагийн дараа
БОХХААБХ: Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаан 10 цаг 53 минутад гишүүдийн ир...
4 цагийн дараа
“20 минутын хот үзэл баримтлал”-ын төслийг танилцууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын дарга А.Баяр танилцуул...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд