онцлох-нийтлэл
Болтыг Бээжинд төрсөн гэлцдэг нь үнэн бололтой

2015 оны 8 сарын 31

13
Бээжин-2008 олимпийн наадам хөнгөн атлетикийн ертөнцөд Үсэйн Болт хэмээх “шижир алт”-ыг танилцуулж билээ. Тэр жилийн наадамд ямайк залуу 100метр, 200 метрийн зайнд хүний ой тойнд үл багтам амжилт үзүүлэн анхны алтан медалиудаа зүүж байсан. Түүнээс хойших он жилүүдэд Болтын ялалтууд зогсолтгүй үргэлжилж байсан ч гэлээ энэ жилийн эхнээс гацаж эхэлснийг санаж байна. Болтыг элдэв гэмтлүүд ороож дайварт нь өрсөлдөгчид нь ч чангараад байсан нь түүнийг Бээжингийн хөнгөн атлетикийн ДАШТ-д гавихгүй гэдэг таамаглалын үндэс болж байлаа. Гэтэл тэр өтлөх болоогүй байж. Хэдийгээр Гэтлин түүнтэй ширүүн үзэлцсэн ч гэлээ ганц ч удаа урд нь гишгэж чадсангүй. Болт оролцсон төрөл бүртээ манлайлж ДАШТ-ий алтан медалийнхаа нийт тоог 11-т хүргэв.
Кени улс – хөнгөн атлетикийн хаан
Зүүн Африкийн энэ улсын хөнгөн атлетикчид шинэ зуун гараад тив дэлхийн тэмцээнүүдэд гаргах амжилт нь улам ахих болсон. Дундын зайн эрэгтэйчүүдийн төрөлд гаргадаг байсан уламжлалт амжилтаа олшруулж эмэгтэйчүүдийн гүйлт, холын зайн гүйлт, жад шидэлт зэрэг наадгаануудад тэд алтан медаль авч эхэллээ. Үр дүн нь кеничүүд анх удаа долоон алтан медаль, зургаан мөнгөн медаль, гурван хүрэл медальтайгаар анх удаа ДАШТ-ийг оройлов.
Итоны шинэ амжилт
Америкийн Орегоноос гаралтай өнгөт арьст Эштон Итон жинхэнэ эрчүүдийн тэмцээн гэгддэг арван төрөлтөд 9045 оноогоор дэлхийн шинэ амжилт тогтоон аваргаллаа.
Болтыг бараг л “нухчих” шахав
200 метрийн зайд түрүүлчихээд үзэгч олонтой баяраа хуваалцаж явсан ойрын зайн гүйгч У.Болтыг Хятадын төв телевизийн зураглаач цахилгаан тэргэнцрээрээ дайрч гэмтээх шахав. Буухиа тэмцээнд оролцох дутуу байсан тул ямайк залууг баларлаа даа гэтэл хаа очиж гай холуур өнгөрсөн бололтой. Хятадууд “Эвгүй зүйл боллоо. Их сайн зураглаач байгаа юм. Анхных нь алдаа, ажлаас нь халахгүй” гээд бүх зүйл сайхнаар дуусав.
Интернэтээр жад яаж шидэхийг заалгаад аваргалав
26 настай Жулиус Йего дөрвөн жилийн өмнө жадыг яаж зөв шидэх вэ гэдгийг интернэтэд байршуулсан бичлэгийг харж суралцаж эхэлсэн гэхэд итгэх аргагүй. Уг нь жад шидэлт цэвэр “цагаан арьстан”-уудын наадам болдог байсан нь саяхан. Харин өнөөдөр 26 настай Кенийн шидэгч 92.72 метр шидэж аваргаллаа.
Д.БАТ-ЭРДЭНЭ





Г.Дашиймаа: Өөрсдөө дур мэдэн харшлын эм хэрэглэж яавч болохгүй
“Энхдөлгөөн мед” эмнэлгийн эмч, клиникийн профессор, арьс, харшлын тэргүүлэх зэргийн их эмч Г.Дашиймаатай харшлын талаар ярилцлаа. -...
8 цагийн дараа
Б.Дагвадорж: Мал эмнэлгийн салбар бол хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй шууд холбоотой
ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Дагвадоржтой ярилцлаа. -Мал эмнэлгийн ангий...
7 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн х...
6 цагийн дараа
Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа ажилттай гүйцэтгэлээ
“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан...
8 цагийн өмнө
2024 онд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байн...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд