арын-нүүр
СОНИНЫ АРЫН НҮҮР: “UB Quiz Night”-д оролцоцгоож байя л даа DNN.mn

ЯДАМДОРЖ БАЯРБААТАР
2022 оны 11 сарын 15

1
Долоо хоног бүрийн пүрэв гаригт “UB Quiz Night” гэдэг арга хэмжээ болдог юм л даа. Ерөнхийдөө яадаг вэ гэхээр дээд тал нь зургаан хүнтэй баг бүрдүүлж орно. Тэгээд таван хэсгээс бүрдэх 30 асуултад хариулах ёстой. Зурган, холимог, сэдэвчилсэн, логик асуулт гэх мэт. Дүрэм нь ч энгийн. Ер нь бол энэ тэмцээн анхандаа цөөхөн баг ордог байснаа одоо 60 гаран баг оролцдог томоохон арга хэмжээ болсон юм. Ерөөсөө асуулт хариултын тэмцээн гэдэг дэлхий дээр хамгийн түгээмэл тэмцээнүүдийн нэг байдаг юм билээ. Оюун ухаанаа сорих, бусдаас суралцах, найз нөхдийн хүрээллээ тэлэх гээд маш олон давуу талтай. Тэдгээр олон давуу талаас нэлээд чухал нь хувь хүн өөртөө мэдлэг хуримтлуулах, туршлага суух юм байна гэж боддог. Их л бүрэгдүү байсан хэд хэдэн хүн энэ тэмцээнд ордог болсноос хойш нийцтэй, нөхөрлөхөд аятайхан сайхан залуучууд болж хувирсныг би өөрийн биеэр мэдэх юм. “UB Quiz Night”-ийн бас нэг давуу тал нь насны хязгаар байхгүй. Хэн л бол хэн өөрийнхөө багийг бүрдүүлээд орж болно. Бүүр ганцаараа ч байж болдог. Мэдээж уг тэмцээнд оролцож нэг оройдоо цагийг аятайхан өнгөрөөхийн тулд тодорхой бооцоог тавьдаг. Эхний байруудад орсон багууд бооцоогоо авна.
Том жижиггүй цагийг аятайхан үр дүнтэй зугаатай өнгөрөөчих газар ховор талдаа, манайх шиг газарт энэ тэмцээн мөн ч нүдээ олсон зүйл гэж санагддаг юм. Зохион байгуулагч залуус ч гэсэн энэ тал дээр нэлээн хүч, сэтгэл зарцуулдаг нь анзаарагддаг. Хэдэн найзуудтайгаа “UB Quiz Night”-д орж бас ч гэж чамлахааргүй амжилт үзүүлчихсэний дараа их гоё мэдрэмж төрдөг юм билээ. Байгууллага хамт олноороо, нийлдэг найз нөхдөөрөө энэ тэмцээнд тогтмол ороод цагийг зугаатай, хөгжилтэй, бас танин мэдэж өнгөрөөхөд гэмгүй шүү дээ. Энд тэнд салбараа байгуулаад улс даяар яг нэг цагт зэрэг эхэлдэг үндэсний хэмжээний тэмцээн болоод өргөжвөл бүүр сайхан. Зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутагт ийм хэлбэртэй соёлын арга хэмжээ байвал тун зүгээр дээ. “UB Quiz Night”-д баг бүрдүүлж орцгоож байя л даа.





Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
Нийслэлийн өмч хувьчлах комисс дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”...
8 цагийн дараа
Монгол-Оросын найрамдалт харилцааны нотолгоо болсон “Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Түүхт 100 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2025.05.2...
7 цагийн дараа
SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА
7 цагийн дараа
“Автомашингүй өдөр”-өөр 06:00-18:00 цагийн хооронд нийслэл хотын 16 замын хөдөлгөөнийг хаана
Маргааш буюу тавдугаар сарын 24-ний Бямба гарагт автомашингүй өдөр, “Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтийн гараа төв талбайг...
7 цагийн дараа
Лу.Гантөмөр: Манай нам руу, гишүүд рүү дайрсан гүтгэлгээ одоо зас гэдгийг МАН-аас шаардаж байна
МАН-ын бага хурал уржигдар үүр цайтал хуралдаж, хамтарсан Засгийн газраас гэрээ зөрчсөн шалтгаанаар АН-ыг хасах болсон талаар мэдэгд...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд