мэдээ
Өнөөдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна DNN.mn

Админ
2023 оны 10 сарын 10

117

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна.
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% 10 тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь нийт хүн амын 3.8% нь сэтгэл түгших, 264 сая нь нийт хүн амын 3.4% нь сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй гэсэн тоон судалгаа гарчээ.
Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас онцоллоо.
Харин манай улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.
Иймд Эрүүл мэндийн яамнаас хүн бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэн, анхаарах шаардлагатай гэж мэдээллээ.





Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно
Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...
8 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...
7 цагийн дараа
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно
Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...
7 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг цурманд орууллаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 9-нд гарсан түймэр, Булган аймгийн Баян-Агт суманд өнөөдөр буюу 10-нд гарсан ойн түймрийг цур...
7 цагийн дараа
Д.Дашдондов: Ижийгээ санан бэтгэрсэндээ “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” дууны шүлгээ бичиж билээ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дамбийн Дашдондовтой ярилцлаа. -Та бол Говь-Алтай аймгийн уугуул зохиол...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд