Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Б.Чойжилсүрэн сайд аа нийслэлийг утаанаас салгах хагас коксон түлшээ оруулж ирье DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2023 оны 10 сарын 18

img

72

news-img

Нийслэл нь өвөлдөө утаатай. Улс нь эрчим хүчний асуудалтай байгаа энэ цаг үед эрчим хүчний салбарыг ажил хийдэг, ажил хийх гэж оролддог, асуудлыг аргалчихдаг хүн л удирдах ёстой. Өнгөрсөн жил Улаанбаатар хот эрчим хүчний дутагдалд орж хөлдөх шахсан. Үүнийг Б.Чойжилсүрэн аргалж чадсан. Ерөнхий сайдын хувьд асуудал нь тулгамдсан салбарыг Б.Чойжилсүрэнд хариуцуулж өгсөн нь ч ийм учиртай байх. Хүйтний ам наашилж байгаа эл өдрүүдэд нийслэл хотын иргэдийг түгшээж байгаа нэг асуудал бол утаа. Өвөл болохоор хүйтэрдэг гэдэг шиг утаа гарч ирэх нь тодорхой. Тиймээс энэ жил утааг огцом бууруулах шаардлага Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт яалт ч үгүй тулгарсан, тулгамдсан асуудал болж байна. Уг асуудлыг зохицуулахын тулд тэрбээр Б.Чойжилсүрэнд хатуу үүрэг өгсөн нь мэдээж. Тиймээс Б.Чойжилсүрэн сайд энэ жилийн утааг огцом бууруулахын тулд хагас кокс түлшийг БНХАУ-аас оруулж ирэх төслийг санаачилсан. Эхний ээлжинд хагас кокс түлшээ урд хөршөөсөө оруулж ирээд нийслэлийн тодорхой бүсүүдэд түлж үзье гэсэн түүний санаа тун зөв байсан. Гэтэл утааг улстөржүүлдэг уламжлалт аргаараа уг асуудалд хандаж эхэлсэн. Үр дүнд нь Б.Чойжилсүрэн сайд хулгайч, луйварчнаараа дуудуулаад дуусч байх шиг. Нийслэлийн утааг бууруулах төслийн багийнхны урам ч хугарсан байх. Гэхдээ нийгмийн нэг хэсэг хүмүүсийн зүгээс ирж байгаа галыг тэрүүхэн тэндээ шингээгээд уг төслөө амжилттай дуусгах боломж Б.Чойжилсүрэн сайдад бий. Цаашлаад Засгийн газрын зүгээс болон эрх баригч намын зүгээс уг асуудалд бага зэрэг улс төрийн дэмжлэг үзүүлчихвэл утааг бууруулах төсөл дахин сэргэх боломжтой гэж байгаа юм. Б.Чойжилсүрэн сайдын хувьд шүүмжлэл, хар, цагаан хэл ам ихтэй бизнес, улс төрийн салбарт олон жил явсан архаг, асуудлыг аргалдаг улстөрч. Гэтэл нийслэлийг утаагүй болгох асуудлыг НИТХ-ын төлөөлөгчдийн улстөржилтөөс болж хаяж байгаа гэж бодохгүй байна. Асуудлыг атгаж авсан бол дуусгах эр хүний болоод улстөрчийн зориг зүрх Б.Чойжилсүрэнд бий гэдгийг улс төрийн хүрээнийхэн тод хэлнэ. Ер нь нийгмийн нэгнийгээ дагасан хийрхэлээс үл хамаараад нийслэлийг утаагүй болгох хагас коксон түлшээ оруулж ир ээ, сайд аа. Хагас коксон түлш гэдэг бол дэлхийн бусад хотуудын утаанаасаа салсан бодит туршлага. Үүнийг заавал нийслэлийн бүх иргэнд ойлгуулах шаардлага байхгүй. Бодит ажил болгоод нүднийх нь өмнө утааг бууруулаад харуулчих. Хагас кокс түлшнээс болоод хүн ард хордоно гэж огт байхгүйг мэргэжлийн хүн баталгаатай хэлж, зөвлөж байна. Улстөржилт, нийгмийн зохион байгуулалттай шүүмжлэлээс айгаад байх хүн биш гэдгийг тань улс төрийн хүрээнийхэн ил тод хэлж байна. Тиймээс эхлүүлсэн ажлаа дуусгаад, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуулаач, сайд аа. Ирэх жилээс бид хагас коксон түлш боловсруулах үйлдвэрээ барьчихвал утааны асуудал Засгийн газар, цаашлаад Улаанбаатар хотын асуудал биш байхаа болино. Тэр цагт утааг шүүмжилж, таны санаачилсан ажлыг унагах шахсан улстөрчид чинь бид анх утааг бууруулж байсан гээд яриад л явж байна. Улс төр угаасаа л ийм байдаг. Тиймээс утааг бууруулахын тулд зоригтой шийдсэн ажлаа дуусгаж, бодит үр дүнг нийслэлчүүдэд харуул, сайд аа…

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна

Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголи...

img

8 цагийн дараа

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдрөөс 7 хоног үргэлжилнэ

Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуул...

img

7 цагийн дараа

Д.Жаргалсайхан: Газрын хэвлийгээс ирээдүйгээ тэтгэх их аяны гараа 1997 оноос эхэлсэн

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Жаргалсайхантай ярилцлаа. -Та сайхан хаваржиж байна уу. Таныг тэтгэвэртээ гарсан гэ...

img

7 цагийн дараа

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Дөрөвдүгээр сарын 18-нд бар...

img

7 цагийн дараа

“Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэжээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн барилгыг нурааж, талбайг цэвэрлэжээ

...
img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

дл

Солонгос Хятад Англи Герман зэрэг улсууд хагас кокжсон нүүрс түлж утаанаасаа салсан бэлээхэн туршлага байна Олон улсын стандартыг тавиад оруулж ирэхэд асуудалгүй шүүдээ Дараа нь технолгыг нь оруулж ирээд үйлдвэрлэх хэрэгтэй тоног төхөөрөмж нь олон улсад баталгаажсан тоног төхөөрөмжөөр үйлдвэр барихад болчихно Одоогын юу ч мэдэгдэхгүй нүүрсний хогоос жаахан үнэтэй тусна

trend

хахахахаха

Энэ хугархай хэлтэд ерөөс итгэхгүй байна. Монгол улсад түлшний утааг шинжлэх иж бүрэн лаборатори, тэр лабораторид ажиллаж буй мэдлэг чадвартай судлаач байгаа юу? Энэ хугархай хэлт чинь Шинжлэх ухааны судлаач билүү? Ядаж Шинжлэх ухаан гэж юу байдгыг мэдэх билүү хахахахаха.

Онцлох нийтлэлүүд