Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

trend

Админ

img

2025 оны 4 сарын 18

img

1

news-img

2025 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүхэн байна.

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 18-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар сэрүүхэн Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  Дөрөвдүгээр сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 18,19-нд дулаахан байх боловч 20-ноос сэрүүсч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 4-9 хэм, бусад хэсгээр 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Т...

img

7 цагийн дараа

Ибаримт цахим төлбөрийн баримтын систем хэвийн ажиллаж эхэлжээ

Ebarimt цахим төлбөрийн баримтын систем өнөөдрөөс /2025.04.19/ хэвийн ажиллаж эхэлжээ. Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь ...

img

6 цагийн дараа

Б.Жаргалмааг БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилогджээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 12-н...

img

5 цагийн дараа

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилго...

img

3 цагийн дараа

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд аж...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд