Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

trend

Админ

img

2025 оны 4 сарын 19

img

61

news-img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Хятадууд ноолуур аваад Хэбэй муж руу аваачаад тэнд амьдарч байгаа хүмүүс гэртээ хүртэл ноолуур самнаад байж байдаг. Авсан ноолуураа Монголын ноолуур гэж хэлээд Итали руу гаргадаг. Зармыг нь торготой холиод янз бүрийн бүтээгдэхүүн болгодог. Тиймээс самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан юм аа. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас ноолуурыг өмнө жилээс 10 мянган төгрөгөөр доогуур үнээр авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй. Ноолуурыг самнана гэснээс болж ноолуурын үнэ унаагүй. Хятадын талаас болж бага зэрэг үнэ унаж байгаа шүү. Тиймээс малчид бага зэрэг тэвчээрэй. Дэлхийн ноолуурын 50 хувийг хангадаг мөртлөө үнээ тогтоож чаддаггүй энэ байдлаа цаашид өөрчилнө” гэлээ.

 

Эх сурвалж:www.polit.mn 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ноолуур үнэтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Т...

img

2 цагийн дараа

Ибаримт цахим төлбөрийн баримтын систем хэвийн ажиллаж эхэлжээ

Ebarimt цахим төлбөрийн баримтын систем өнөөдрөөс /2025.04.19/ хэвийн ажиллаж эхэлжээ. Цахим төлбөрийн баримтын систем (eBarimt) нь ...

img

1 цагийн дараа

Б.Жаргалмааг БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилжээ

УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмаа БНСУ дахь ХНХ-ын үйлчилгээний төвийн даргаар томилогджээ. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 12-н...

img

3 минутын өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилго...

img

2 цагийн өмнө

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороонд аж...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд