мэдээ
Хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хүртэл “Акуа гарден”-ыг нураах захирамжийг шүүхээс түдгэлзүүлэв DNN.mn

Админ
2023 оны 10 сарын 21

49

“Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв.
Захиргааны хэргийн шүүхийн хяналтад буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хүсэлт хэлэлцэх ажиллагааны журмаар шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцож, хэргийн оролцогчдоос гаргасан баримтад үндэслэн шийдвэрлэдэг журамтай байна.
1.Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/1002 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулж болзошгүй байна гэж шүүх дүгнэв.
2.Харин дээрх захиргааны актаас үргэлжилсэн шинжтэй гарсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай” А/1000 дугаар захирамжийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэв.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн





Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгджээ
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарг...
8 цагийн дараа
Энэ тухай тэмдэглэл
Эртний хүннү худалдаачдаас нангиадууд дөрвөн юм голлон сонирхдог байж гэнэ. Морь, сорлог арьс, нуурын давс… харин дөрөв дэх нь...
7 цагийн дараа
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1723 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан ...
7 цагийн дараа
А.Цолмон: Уул уурхайн салбарын зовлон, жаргалыг дотроос нь, эхнээс нь туулж явна аа
Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч “МНРИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Цолмонтой ярилцлаа. Тэрээр ШУТИС-ий...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд

888starzlinks
telecharger 888 starz sur Android gratuitement https://iroiro400.sakura.ne.jp/400BBS/pwebboard.php/srpFsoCA?nowpage=3&topage=1