Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Х.Баасанжаргал: Бидэнд хүүхдийн зуслан хэрэгтэй. Гэхдээ нэн яаралтай зүйл биш

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 12

img

22

news-img
Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилий ой өчигдөр болж өнгөрсөн. Энэ үеэр хүүхэд хамгааллын чиглэлээр хийх ажлуудын эрэмбийг хүүхдийн зуслан тэргүүлсэн гэсэн нь зарим гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан юм. Тиймээс энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай ярилцлаа.


-Хүүхдийн зуслан хийх нь ажлын эрэмбийг тэргүүлэх хэмжээнд очсон юм уу хэмээн та нэлээд шүмжлэлт пост оруулсан байсан. Үүнийгээ тайлбарлаж өгнө үү?

Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой өчигдөр болж өнгөрлөө. Түүхэн ач холбогдлын хувьд хоёул чухал. Гэхдээ манай улс чинь түүхийн хувьд хоёр өөр системд байж байгаад эхний 70 жилд нь илүү төр төвтэй байж ирсэн. Дараагийн энэ 35 жилийн хүүхдийн байгууллагын түүх их анхаарал татна. Ардчилал, оролцооны зарчмаараа явж ирсэн үү гээд харахаар манайд хүүхдийн эрхийн нөхцөл байдал хэр байна вэ гэдэг чинь л дүн нь. Дээрээс нь төрөөс хүүхдэдээ хэр хэмжээнд анхаарал хандуулж байгааг харуулна гэж хардаг.

Тийм ч болохоор энэ ойн арга хэмжээн дээр нэлээд хүлээлт байсан. Хүүхдийн эрхэд тулгамдаж байгаа энэ олон асуудал дотроос төрийн зүгээс ийм, ийм бодлого дээр анхаарна, ингэж ахиц дэвшил гаргана гэх болов уу гэж харсан. Харамсалтай нь нөгөө амлалт маань явсаар хүүхдийн зуслан болж л таарлаа. Үнэхээр хүүхдийн зуслан бидэнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай эхний таван асуудалд орох уу гэдэг чинь өөрөө асуудал. Салбар яамны дунд шатныхантай өмнө нь уулзаж байхад ч тэд энэ зуслангийн асуудлаа хөндөж байсан юм. Тэгэхэд ч би нэгээр эрэмбэлэх асуудал биш шүү гэдгийг хэлж байсан. Арай ч сайдыг ингээд хүүхдийн зусланг чухалчлаад олон нийтэд зарлачихна гэж санаагүй.

-Тэгэхээр бид чинь Хүүхдийн зуслангаа сайжруулаад, гоё болгоод авчихвал хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурчихна гэж үзээд байгаа хэрэг үү?

-Хүүхдийн хөгжлийн асуудалд анхаарах юм бол хүүхдийн хамгаалал сайжирна гэж ойлгоод байх шиг байгаа юм. Хөгжлийн нэг л төрөл зуслан. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийн сургуулийн орчны нэг онцлогт нь заавал дотуур байр ордог. Нийт 250 хоногийг хүүхдүүд тэнд өнгөрүүлдэг.

-Дотуур байрандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол ч бий шүү дээ?

-Тийм, тэгэхээр хөдөө орон нутгийн хүүхдүүдэд гэр бүлийн орчин нөлөөтэй байна уу. Дотуур байрны орчин нөлөөтэй байна уу гэвэл тоогоор нь харахад дотуур байр л байгаа байхгүй юу. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд дотуур байртай холбоотой реформ хийсэнгүй. Хүүхдийг асран хамгаалж байгаа байгууллага гэж огт харсангүй. Манайх шиг ийм дотуур байрны тогтолцоотой улс орон дэлхийд өөр байхгүй. Тийм болохоор бид олон улсын байгууллагаас юу ч хүлээгээд нэмэргүй. Учир нь тэдэнд энэ тал дээр шинэ туршлага байхгүй. Одоо чинь орон нутагт эмэгтэй хүнгүй болсон. Залуучууд эхнэргүй болж байна гээд байгаагийн учир нь энэ дотуур байранд байгаа юм биш үү гэх мэтээр хармаар байгаа юм.

-Бэлгийн хүчирхийлэл буурахгүй байна, ялын бодлогыг нь чангалъя гээд байдаг. Энэ хэр зөв зүйтэй юм бэ?

-Ялын бодлого нь өөрөө гэмт хэрэг үйлдэх сэдэлд нөлөөлдөггүй юм аа гэдэг судалгаа байдаг. Өө цаазын ялтай юм байна шүү дээ, хүн алахаа больё гэж боддоггүй. Ингэж хэлээд байхад л манайхан одоо ч ялын бодлоготойгоо л зууралдаад байна. Улс орныг хамарсан бэлгийн хүчирхийллийн суурь судалгаа ч үгүй л сууж байна шүү дээ. Эргээд эцэг эх нь анхаардаггүй, гудамжинд гарчихсан байсан. Тэр хүүхэд өөрөө эхлүүлсэн гэх зэргээр энэ төрлийн кейсүүдээ хаагаад л сууж байна.

-Хүүхдийн төлөө фонд 25 тэрбум төгрөгтэй болсон. Үүгээрээ юу хйихээ асууна гэж байна. Харин таныхаар энэ мөнгөөр хамгийн түрүүнд юу хийвэл энэ хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурч, бид жинхнээсээ хүүхдээ бодсон зүйл хийж болох вэ?

-Энэ фондны мөнгийг зарцуулах, хуримтлуулах нь Засгийн газрын тогтоолоор шийдэгддэг. Одоогийн байдлаар бол спорт, урлагийн наадамд оролцож байгаа хүүхдүүдийн зардлыг төлөх, Хүүхдийн төлөө бүтээн байгуулалт гээд заачихсан. Тэгэхээр магадгүй байшин барилга руу л илүү хувирах болчихоод байна. Ирэх жилийн боловсролын жилтэй холбогдуулаад өрхийн амьжиргаа доогуур өрхүүдийн хүүхдүүдийн суралцах эрхийг хангах хэд хэдэн хуулийн заалт байдаг. Намар хичээл эхлэхэд судалгаагаа гаргачихсан. Хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангаж өгөх ёстой. Гэвч үүнийг хангахад механизм нь ерөөсөө ажиллахгүй байгаа. Үүнийг ажиллуулмаар байна. Хоёрдугаарт, сургуулийн дотуур байрыг загварчлаад шинэчлээд шийдмээр байна. Зургаан настай хүүхэдтэй дотуур байранд хэдэн багш байх юм. Хүүхэд өвдвөл яах вэ гээд бүгдийг нь шийдэж өгөх хэрэгтэй.

-Манай улсын хүүхэд хамгааллын бодлого өнөөдөр яг ямар түвшинд байна вэ?

-Хамгаалал бол уг нь халамж биш. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн оролцоо, хүүхдийн хөгжих эрх гээд явдаг. Энэ дөрвөн эрх хангагдаж байж хүүхдийн эрх хангагдлаа гэж үздэг. Одоо бид хүүхдийн хөгжил ярьж байна. Эхлээд хамгааллаа маш сайн гаргаж ирж байж стратегитайгаар явах хэрэгтэй. Сая хүүхэд хамгааллын тухай хуулийг өөрчлөхдөө энэ эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлчихсэн. Өмнө нь Засгийн газраас энэ асуудлыг шийддэг байсан бол оны өмнө л гэхэд хоёр аймаг хүүхэд хамгаалал дээрээ төсөв тавиагүй л тууж явсан.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Боксчид Европын цуврал тэмцээнд оролцоно

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивд зохион байгуулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. ...

img

7 цагийн дараа

ЦУОШГ: Хуурайшилт ихтэй аймгуудад бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас ...

img

6 цагийн дараа

Мэргэшсэн сувилагчаас 956 мэс заслын чиглэлээр ажиллаж байна

Өнөөдөр Олон улсын Сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Сувилагч тандаа б...

img

6 цагийн дараа

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчи...

img

5 цагийн дараа

МАН-ын бүлэг: Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо

УИХ дахь МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн урьдчилсан танилцуулгыг сонслоо УИХ дахь МАН-ын бү...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд