Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно

trend

Админ

img

2025 оны 5 сарын 12

news-img

АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ төвийг байгуулах санаачилга гаргасан юм.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Ерөнхийлөгч оролцлоо. Тэр бээр, энэ бол зөвхөн нэгэн барилгын эхлэл биш, харин сувилахуйн шинжлэх ухааныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, судалгаанд суурилсан, чанартай, сувилахуйн тусламж, үйлчилгээ төлөвших, сувилагч нар тасралтгүй суралцах,  шинжлэх ухаан, технологийн ололтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шинэ замналын эхлэл гэдгийг онцоллоо.

Иймээс барилгын ажлыг хурдан шуурхай, чанартай гүйцэтгэж, 2026 оны энэ өдөр тохиох “Олон улсын сувилагчдын өдөр” ашиглалтад оруулахын төлөө холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарахыг чиглэл болголоо.

Мөн бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага болон  ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа  эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийллээ.

Найман давхраас бүрдэх энэ төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм.

Өөрөөр хэлбэл олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

“Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн барилгын ажлыг “Эйч Ар Ви констракшн” ХХК гүйцэтгэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уулсын хотгорт орших үзэсгэлэнт РАШААН ХОТ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудыг сурталчлах сэтгүүлчдийн нэгдсэн сурвалжилга энэ сарын 11-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. БНХА...

img

8 цагийн дараа

И.Нуваанчимэд: Кибер халдлага үйлдэж буй бүлгэмүүд том корпорацийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болсон

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн аюулгүй байдлын ахлах шинжээч И.Нуваанчимэдтэй ярилцлаа. -Манай улсын кибер аюулгүй ...

img

7 цагийн дараа

А.Амарбаяр: Галлагаагүй, дулаан алдагдалгүй гэр зохион бүтээлээ

МУИС-ийн Инженер технологийн сургуулийн доктор, дэд профессор А.Амарбаяртай монгол гэрт пассив технологи н эвтрүүлж, дулааны алдагда...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -19 градус хүйтэн

Малчид, иргэд зориулсан мэдээ:  20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохг...

img

6 цагийн дараа

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд