Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 19

news-img

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө.

Нийслэл хотын хэмжээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикль, мопед, сурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллах, Түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах, замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус газрын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг ийнхүү гардуулав.

Сүүлийн үеийн технологиор тоноглосон авто машинууд нь замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой. Ялангуяа алслагдсан дүүрэг, гудамж хороололд 360 камертай авто машинаар эргүүлд гарах, хяналт тавих нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Харин цахилгаан дугуй буюу сурроныг аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ашиглах бол цагдаагийн албанд өгч буй энгэрийн камер нь илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулах, алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцоллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

6 цагийн дараа

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

5 цагийн дараа

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

5 цагийн дараа

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

4 цагийн дараа

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд