мэдээ
Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Админ
2025 оны 12 сарын 19

Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2025 оны статистик мэдээллийг гаргажээ.
Тус байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой нийт 321 зөрчил илрүүлж, 9 аж ахуйн нэгж болон 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна.
Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бүртгэлгүй эмийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх зөрчлүүд түгээмэл бүртгэгдэх болжээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор нэвтрүүлэхээр зохицуулсан байдаг.
Тиймээс импортлогч аж ахуйн нэгжүүд Зөвшөөрлийн тухай хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байх, импортлох бүтээгдэхүүнээ улсын бүртгэлд бүртгүүлж, нэг удаагийн мэдүүлэг буюу лицензийг урьдчилан авсан байх шаардлагатай юм.
Гаалийн байгууллагаас иргэдийг улсын хилээр нэвтрэхдээ “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлд заасан шаардлагуудыг чанд дагаж мөрдөхийг анхаарууллаа.
НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ
Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...
6 цагийн дараа
ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...
5 цагийн дараа
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...
5 цагийн дараа
Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв
Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...
4 цагийн дараа
Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв
Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



