Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Ж.Баярмаа: Эрх баригчид дэд сайд нарыг нэмж томилохын оронд яамдын тоог цөөрүүлсэн бол бодлогын зөв шийдэл болох байлаа

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 19

news-img

УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Байнгын хороод Харбины гэрээний асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн. Түр хороо байгуулагдсанаар нэн тэргүүнд ямар ажлуудыг эхлүүлэх вэ. Мэдээж сонсгол хийнэ. Сонсголын хувьд энэ намрын чуулган хаахаас өмнө амжих уу. Хэзээ хийх товтой байгаа бол?

-Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Хянан шалгах түр хороог байгуулдаг. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 58 дугааp тогтоолын хэрэгжилтийг шалгах хэрэгцээ шаардлага үүссэн гэсэн үг. Т ү р хорооны үйл ажиллагаа бүгд хуульчлагдсан байдаг. Үйл ажиллагааны зохион байгуулалт, хорооны бүрэн эрх гээд бүгд хуулиар зохицуулагдсан байгаа. Хэрэв дэмжигдвэл түр хорооны ажил шууд эхэлнэ. Мэд ээж сонсгол хийнэ. Хуулиар олгосон бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтын хүрээнд ирэх хаврын чуулганаар сонсгол хийгдэхээр урьдчилсан таамагтай байгаа.

Гэхдээ, харамсалтай нь МАН -ынхан энэ асуудлаар тав хоногийн завсарлага авчихлаа. Уг нь тус гэрээнд алдаа мадаг байгаа бол эртхэн засаж, сайжруулчихвал Монголын эрх ашигт л хэрэгтэй юм сан. Яагаад иргэдийн мэдэх эрхийг эдлүүлэхээсээ дургүйцээд, хойшлуулаад байгааг ойлгохгүй байна.

-Нүүрсний сонсгол, Оюу толгойн сонсгол одоо хил холболтын төмөр зам буюу Харбины гэрээтэй холбоотой сонсгол хийгдэх бололтой. Ер нь сонсголуудын үр дүнд сэтгэл хангалуун бус байх иргэд олон байна. Тэгэхээр Харбины гэрээтэй холбоотой сонсголын үр дүн нь ямар байгаасай гэж та бодож байна. Энэхүү сонсголын гол зорилго нь юу байх вэ?

-Сүүлийн үеийн сонсголуудын үр дүнд иргэд сэтгэл хангалуун бус байгаатай санал нийлж байгаа. Сонсгол зохион байгуулах зарчмуудыг хуульчилсан байдаг, тэр зарчмуудаа бүрэн дүүрэн баримталсан уу. Хянан шалгах түр хорооноос гарсан шийдвэр, нийтийн эрх ашгийг хөндсөн тухайн асуудлын үр дагаврыг засаж залруулж чадсан уу, үр дүн гарсан уу. Сонсгол бол төрийн эрх барих дээд байгууллагаас зохион байгуулж байгаа ажил. Тиймээс сонсголыг манай иргэд төдийгүй гадаад дотоодын бүх хөрөнгө оруулагчид, хамтран ажилладаг байгууллагууд, дэлхийн улс орнууд маш анхааралтай ажигладаг. Энэ том шалгуурт нийцэхүйц зохион байгуулж чадсан уу. Үр дүн нь улстөрчдийн хоорондын зодоон болж дуусч байсан уу гэх мэт олон асуудал байна. Энэ бүх алдаа дутагдлыг бид дахин, дахин давтах ёсгүй. УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулсан зорилгоо бүрэн хангасан хяналт шалгалт хийж, сонсгол зохион байгуулахаар ажиллана. Хяналт шалгалтын үр дүнд тухайн гэрээ нийтийн эрх ашгийг хөндсөн, Монгол Улсад ашиг багатай болсон эсэхийг тодорхойлно. Хэрэв ашиг багатай гэрээ болсон байвал бидэнд эрт засаад тухайн ажлуудыг цааш нь үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх боломжийг нээж өгнө. УИХ-аас явуулж байгаа хяналт шалгалтын үр дүнгээр тухайн хуулийн хэрэгжилтийг хангах, сайжруулах, алдаа байвал түүнийг шуурхай засах ёстой. Энэ л үндсэн буюу эцсийн зорилго гэсэн үг.

-Харбины гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан. Уг гэрээг байгуулсан Ерөнхий сайд нь, Засгийн газрын гишүүд нь бүгд байгаа. Хэрэв сонсголын хүрээнд хянан шалган тогтоосон нотлох баримтуудад эдгээр албан тушаалтнууд буруу шийдвэр гаргасан гэж үзвэл хариуцлагын асуудал яригдах уу. Иргэдийн хувьд УИХ-аас явуулж байгаа сонсголын үр дүнд хэн ямар хариуцлага хүлээж байна вэ, хариуцлага яаж яригдах вэ гэдгийг л хүлээж байна шүү дээ…?

-Өмнө хийгдсэн хяналт шалгалтаас энэ удаагийн нэг зүйлээрээ өөр. Тухайн гэрээний хэрэгжилтийн эхний шатанд хийгдэх гэж байгаагаараа онцлогтой. Бид ниргэсэн хойно нь хашхирдаг байдалдаа цаашид байнга анхаарч ажиллах ёстой. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажил эхнээсээ тодорхой бус, хэт хаалттай явж болохгүй. Мэдээж гэрээ хийх явцад авлига хулгай, хувийн ашиг сонирхлын асуудал үүссэн байж болзошгүй нөхцөл байдал үүсвэл үүнийг хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох ёстой. Нэмж хэлэхэд, Оюу толгойн төсөл дээр 16 жилийн дараа сонсгол хийгээд сууж байгаа шиг 16 жилийн турш нүүрсээ багаар үнэлж, худалдахаар болсон Харбины гэрээ буруу зөрүү байлаа гээд 16 жилийн дараа сонсгол хийгээд сууж байхгүйн тулд шинэ тутам байгаа дээр нь яаралтай хянан шалгаж, засах хэрэгтэй байна.

-МАН-ын бүлгээс бизнесийг дэмжих багц хуулийн төслүүдийг УИХ-д танилцуулахаа зарласан. Таны хувьд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих ёстой гэж үздэг вэ?

-Өнөөдөр ямар нэг хууль байхгүйгээс болж бизнесийн эрх чөлөө хумигдаагүй гэдгийг эхлээд хэлмээр байна. Төрийг тасралтгүй томруулж ирсэн, томрох бүрд нь мөнгө хэрэг болно шүү дээ. Түүнийгээ санхүүжүүлэхийн тулд татварын хувь хэмжээ, нэр төрлийг жилээс жилд нэмж ирсэн. Данхар төр, татварын дарамт хоёр бол нэг зоосны хоёр тал. Төрийн нүсэр том бүтэцтэй, оролцоо нь хэт их, татвар төлөгчдийн мөнгийг энэ том бүтэц рүү цацаж үр ашиггүй болгож байгаа өнөөгийн нөхцөлд ямар ч хууль гараад бизнесийн эрх чөлөөг хангаж чадахгүй. Татварын болон төрийн дарамт огт буурахгүй. Та бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг төрийн зүгээс хэрхэн дэмжих ёстой вэ гэж асууж байна. Хамгийн том дэмжлэг бол татвар төлөгчдийн мөнгийг тэдний хөгжлийн төлөө үр дүнтэй зарцуулах ёстой. Чанартай суурь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ болон дэд бүтэц, гэмт хэрэг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлууд, хараат бус шүүх гэх мэт. Гэтэл өнөөдөр төр бараг бүх юманд оролцож байна. Энэ хэвээрээ төрийн бүтэц орон тоо, түүнийг нь дагасан барилга, эд хогшил, урсгал зардал дийлдэхээ больчихлоо. Тиймээс бид нэн яаралтай төрийн бүтэц орон тоо оролцооны шинэчлэлийг татварын реформтой зэрэг хамтад нь хийх шаардлагатай байна.

-Татварын орлого тасарсан гэдэг утгаар зарим аж ахуйн нэгж, компаниудын дансыг хаах асуудал яригдлаа. Үүнийг мөн эдийн засагчид шүүмжилж байна. Таны хувьд…?

-Орлого нь тасраад цалингаа тавьж чадахгүй, түрээсээ төлж чадахгүй байгаа дээр нь нэмээд тэдний дансыг нь хаачихвал юу болох вэ. Бие нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн хүний эмчилгээг нь зогсоогоод эмнэлгээс шууд гаргавал юу болох уу. Бид компаниудынхаа дансыг хаагаад байвал нөхцөл байдал улам л хүндэрнэ. Байдал энэ чигтээ үргэлжилбэл ирэх хавар маш хүнд болж магадгүй байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ өсөхгүй байна, нэмээд бид маш их хэмжээний нүүрсийг урт хугацааны хямд үнэтэй гэрээгээр, бартер байдлаар худалдаалж байна. Заримынх нь мөнгийг урьдчилж аваад зарцуулчихсан байж магадгүй байдал ажиглагдсан.

-Төр мөнгөгүй болсон учраас хаа хаанаа бүсээ чангалах шаардлагатай байна гэж ярьж байгаа. Гэтэл Засгийн газраас дэд сайд нарыг томиллоо. Үнэхээр дэд сайдын үүрэг оролцоо Засгийн газарт, энэ улсад шаардлагатай байна уу?

-Өнөөдөр эрх баригчид дэд сайд нарыг нэмж томилохын оронд яамдын тоогоо 2-3 дахин цөөрүүлсэн бол хамгийн зөв бодлогын шийдэл болох байлаа. Татвар төлөгчид маш их татвар төлж байна. Тэдэнд бизнесээ өргөтгөх ашиг үлдэхгүй болтол нь татвар авч байна. Гэтэл энэ их мөнгийг бид талаар нэг цацаж үргүй зарцуулж байна шүү дээ. Үүний нэг жишээ бол дэд сайд нарыг томилж байгаа байдал юм. Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш л “Зуун ямаанд жаран ухна” гэдэг шиг ийм олон яам, сайд нар хэрэггүй ээ гэж хэлж ирсэн. Манай намын бүлэг үүн дээр маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Цаашид энэ байр суурийг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллана.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

8 цагийн дараа

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

7 цагийн дараа

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

7 цагийн дараа

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

6 цагийн дараа

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд