Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 19

news-img

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн чуулганы хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ “Төрийн албыг цомхон болгож, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих, шинэ Засгийн газар салбар бүрийн нэгдсэн мастер төлөвлөгөө боловсруулж санаачилгатай, хурдтай ажиллана.

Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, ард түмний Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Төрийн өмчит компанийн үр ашгийг сайжруулах, шинэчлэл хийж, төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна, төрийн хэт оролцоог хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж хэлсэн. Ингээд засгаа бүрдүүлж, ажилдаа орсноосоо хойш Засгийн газрын хуралдаан бүрийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар “Төр өөрөө бүсээ чангалах “Хэмнэлтийн тодотгол”-ыг хэлэлцэж, оновчтой бүтэц, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно…, дарга нарын тоог цөөлж, чадвартай, үр ашигтай, дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно…,

Яамдын газар, хэлтсийг нэгтгэх, чиг үүрэг давхацсан, шаардлагагүй нэгжийг хасах зэргээр яамдын бүтцийг цомхон, оновчтой тогтоох зарчмыг баримтлан нэгжүүдийг 31 хувиар бууруулахаар шийдлээ…, Манай Засгийн газар 2.2 их наяд төгрөгийг өөрсдөөсөө хэмнэж чадлаа…” гэх зэргээр мэдэгдэл хийж ирсэн. Түүний амнаас “хэмнэлт” гэдэг үг харин Засгийн газрын хуралдаан бүрээр “төрийн бүтцийг цомхон болгоно” гэх шийдвэрүүд улиг болтол яригдсан. Харамсалтай нь хэмнэлт ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болтлоо ажиллалаа. Төрийн сан улайчихсан, улс мөнгөгүй, төсвийн орлого тасарчихсан гэж Сангийн яам нь мэдэгдсэн. Тиймээс татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хэдэн мянган компанийн дансыг хаалаа.

Үүнээс болоод аж ахуйн нэгжүүд дампуурч, хаалгаа хааж байна. Засаг төрд үйлчилгээ үзүүлсэн байгууллагууд хөлс мөнгөө авч чадахгүй он гаргах гэж байна. Энэ мэт эдийн засгийн эргэлт Засгийн газар, Сангийн яам дээр ирээд таг гацчихаад байгаа юм. Хариуд нь Засгийн газраас мөнгө байхгүй, эдийн засаг хүнд байна, ард түмэн, аж ахуйн нэгж, төр бүгд бүсээ чангалах хэрэгтэй гэж мэдэгддэг. Амьдрал дээр иргэн, аж ахуйн нэгжүүд хүссэн хүсээгүй бүсээ чангалсан хэвээр байхад ардын намын засаг л амласан, ярьсныхаа эсрэг бодлогоор ажиллаж байна. Төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй гэчихээд 2026 оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай батлууллаа. Төрийн албыг цомхотгоно гэчихээд төрд хэрэггүй дэд сайдын албан тушаалыг дахин сэргээчихлээ. Ерөнхий сайд та ард түмнээрээ арай л их дамшиглаад байгаа юм биш үү. Яамд болгон дээр томилогдсон албан тушаалтнуудын чинь цаана цалин хөлс, туслах, ажлын байр, машин унаа, албан тасалгаа гээд төрийн зардал цаашид улам тэлэх, улсын төсөв дээр бодит ачаалал бий болгочихлоо. Ямар ч бодит хэрэгцээ, үр ашиггүй дэд сайд гэх албан тушаалд 15 хүнийг томилсон нь улсаа биш, намаа бодсон Г.Занданшатар таны үнэн төрх чинь энэ үү.

Энэ үнэн чинь нийгмийн эсэргүүцэл, улс төрөө дийлэхгүй юм биш үү, Ерөнхий сайд аа. Ерөнхийлөгчөөр бамбай хийж, Цэцээр хамгаалагдсан Ерөнхий сайдад “Намайг хэн хэлж, нохойг хэн саадаг юм” гэж арай бодоогүй байлтай. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Г.Занданшатар та өнөөдөр олон зүйлийг мартаж байх шиг. Тийм болохоор дэд сайд гэх мэт улс төрийн буруу шийдвэр гаргаад байгаа юм биш биз дээ.

Монгол Улс бол ардчилсан, эрх зүйт төртэй, парламентын тогтолцоотой улс. Тиймээс иргэнээсээ эхлээд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь хүртэл хуульд заасан хязгаарыг хэтрүүлбэл хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг та мартсан бололтой. Мөн Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Тэрхүү байгууллага нь УИХ буюу парламент. Энэ парламентад чинь 42 суудалтай сөрөг хүчин байгааг Ерөнхий сайд та мартсан уу. Таны мартсан өөр нэг зүйлийг дахиад сануулъя. Хоёрхон сарын өмнө танай Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулсан намынхаа 32 гишүүнийг та бас мартаж.

Угтаа улс төр талаасаа энэ бол Г.Занданшатарын мартах нь битгий хэл хэлж, ярих, шийдвэр гаргах болгондоо тооцоолж байх ёстой нэн тэргүүний асуудал биз дээ. Эсвэл нэг удаагийн огцруулалт үр дүнд хүрээгүй учраас энэ Засгийн газар унахгүй гэсэн бат үнэмшилтэй болчихоод ард түмнээрээ ингэж дамшиглаад байна уу. Ямартаа ч иргэдийнхээ бүсийг чангалж, хэмнэлтийнхээ эсрэг бодлогоор шийдвэр гаргаж байгаа Г.Занданшатарын Засгийн газарт парламентад хүчтэй сөрөг хүчин байгаа гэдгээ нотлох шиг Ардчилсан нам огцруулах шаардлага тавьж байгаа нь цагаа олсон зөв улс төр гэдгийг хэн хүнгүй ярьж байна. Энэ Засгийн газрын ярьсан хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж байгаа шийдвэрүүд иргэдийн сэтгэлд угтаа нийцэж явсан. Багш, эмч, ахмадуудынхаа шаардлагыг хүлээж авсан.

Төрийн өмчит компаниудыг 50 хувь цомотгох, хувьчлах шинэчлэлийг зоригтой эхлүүлж чадсан. Үүгээрээ Г.Занданшатарын Засгийн газрын рейтинг өсөлттэй гарсан судалгаа ч угтаа харагдсан. Харамсалтай нь дэд сайд гэх намыхныгаа “хооллох” мэдрэмжгүй шийдвэрээсээ болоод энэ Засгийн газрын рейтинг өөрсдийнх нь хэлдгээр уландаа очтол уначихлаа. Тэртэй тэргүй төрд итгэх иргэдийн итгэл алдарчихсан энэ цаг үед ганц буруу шийдвэрээсээ болоод огцрох дээрээ тулчихсан Засгийн газрын нэр хүнд дахиад өснө гэдэг бутны ноосыг түүж эсгий хийхтэй л адил байх. Олон жил хэл амны бай болсон дэд сайд нарыг сүүлдээ Үндсэн хуулиар хүртэл хориглох хуулийн төслийг өмнөх парламент чинь хэлэлцэж байсан удаатай.

Гэтэл ийм их улс төртэй асуудлыг утаатай, түгжрэлтэй, мөнгөгүй, бензингүй, тоггүй, дулаангүй, өвчлөлтэй энэ цаг үед олон нийтийн саналыг ч тусгахгүйгээр нэг өдрийн дотор зарлаад томилчихоор хэний ч дургүй хүрэх нь аргагүй. Дэд сайд байх эсэх нь зөв буруу гэдгийг ард түмэн ярихгүй. Харин ийм цаг үед ийм шийдвэр гаргаж байгаа Засгийн газрын хандлагыг л иргэд ярьж байна. Ямартаа ч “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг сөрөг хүчнийхээ шаардлагын хариуд “матрын нулимс” унагах шаардлага байхгүй болов уу. Энэ утгаараа Г.Занданшатарын Засгийн газар огцрох нь цаг хугацааны асуудал болж таарч байх шиг…

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

НЗХХГ-т 360 камертай автомашин, сурроныг хүлээлгэн өгчээ

Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газарт 360 камертай автомашин болон суррон, холбогдох тусгай хэрэгслийг гардуулж өглөө. Нийслэ...

img

6 цагийн дараа

ЧУУЛГАН: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.12.19) Улсын Их Хурлын 94 гишүүн хүрэлцэн ирснээр 74...

img

5 цагийн дараа

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг хийхээр бэлтгэж байна

Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төсл...

img

5 цагийн дараа

Ард түмнээ дамшигласан Г.Занданшатарын засгийг огцруулах Ардчилсан намын шаардлага зөв

Улс даяараа мөнгөний хомсдолд орчихсон байна. Үүний гол шалтгаан нь ерөөсөө данхайсан төр. Өнгөрсөн зургадугаар сарын 13-ны нэгдсэн ...

img

4 цагийн дараа

Энд онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчлийг илрүүлэв

Гаалийн ерөнхий газраас  улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд