Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

А.Амарбаяр: Галлагаагүй, дулаан алдагдалгүй гэр зохион бүтээлээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 20

news-img

МУИС-ийн Инженер технологийн сургуулийн доктор, дэд профессор А.Амарбаяртай монгол гэрт пассив технологи н эвтрүүлж, дулааны алдагдалгүй “ Сити гэр” бүтээсэн талаар ярилцлаа.


-Одоогоор монгол гэрийг “Сити гэр”-ээр солих нь утаанаас салах хамгийн үр дүнтэй арга хэмээн тодорхойлсон байгаа юу?

-Сүүлийн хэдэн жил МУИС- ийн Инженер технологийн сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, Пассив барилгын хүрээлэн ГҮТББ- тай хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хот болон аймаг, сумдын суурьшмал бүсэд утаа, орчны бохирдлын асуудал маш хурц байна. Тийм учраас суурин газарт монгол гэрийг уламжлалт аргаар ашиглах боломжгүй болчихлоо. Нийслэлд нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Мөн 220 мянган айл өрх гэр хороололд амьдардаг. Үүний бараг тал хувь буюу 100 гаруй мянган айл өрх монгол гэрт амьдардаг байх жишээтэй.

Ялангуяа өвлийн улиралд нэг хашаанд байрлах монгол гэрийн тоо нэмэгддэг. Гэтэл гэр хороолол дахь амины орон сууц, монгол гэр, намхан яндантай уурын зуухнуудаас гарч буй утаанд нийслэл хотын иргэн бүр хордож, эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймдээ ч энэхүү асуудлаас салах шийдэл, гарц гаргалгааг судалж, хайсаар байгаа. Түүхий нүүрнээс шахмал түлш рүү ч шилжсэн. Мэдээж, энэ бүхний үр дүнд нөхцөл байдал бага зэрэг сайжирсан боловч монголчууд утаа, орчны бохирдлоос бүрэн саллаа гэж хэлэх түвшинд хүрч чадаагүй байна. Бидний хийж буй тус “Сити гэр” судалгаа хөгжүүлэлт, таниулан дэлгэрүүлэх ажил нь одоогоор хамгийн хурдан, үр дүнтэй арга гэж бид үзэж байгаа юм.

Нийслэл хот болон аймгийн төвд бид уламжлалт монгол гэрээ ашиглаж болно. Гэхдээ уламжлалт аргаараа галлагаа хийж, утаа гаргаж байгаа цагт бид бүгдээрээ хордсоор л байх болно. Тийм учраас монгол гэрийг яндангүй байдлаар зохиомжилж үзье. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр монгол гэрээ илүү орчин үеийн болгож хөгжүүлье гэх үүднээс “Сити гэр”-ийг зохион бүтээхээр бид шийдсэн. Тиймээс орчин цагийн монгол гэрийг суурин газарт ашиглах талаас нь шинэчилж, сайжруулах шаардлагатай гэж үзээд пассивын барилгын таван зарчмаар дахин зохиомжилсон. Ялангуяа бид Улаанбаатар хотод налуу газрыг цементээр тэгшилж байгаад дээрээс нь хулдаас, эсвэл модон шал тавьж ашигладаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид доороосоо хөлдүү газарт хайрагдаж байна гэсэн үг. Монгол гэрийг тал талаас нь дулаалахаас гадна шалаа маш сайн дулаалах ёстой. Тийм учраас бид “Дулаан буйр” гэх нэртэй, хамгийн хямд төсвөөр 10 см зузаантай хатуу хөөс дэвсээд, дээр нь дулааны нөөцлүүр буюу 3 м3 бетенон суурь цутгаж, үүнийгээ тойруулан дулаалсан. Мөн үүн дотроо халдаг цахилгаан кабель байрлуулж цутгасан байгаа учраас дулааны нөөцлүүртэй шалны халаалттай “Дулаан буйр” болж байгаа юм. Уламжлалт монгол гэр бол эсгий дулаалгаараа сийгээд агааржуулалтаа хангадаг шүү дээ. Харин пассив зарчмаар бол эсрэгээрээ битүүжлэлийг сайн хангаж, сийгэлтгүй болгож, албадмал агааржуулагчийг ашигладаг юм. Сийгэлтээр хүйтэн агаар гэрт нэвчиж орж ирээд гэрийн дулааныг ихээр алдагдуулдаг.

-“Сити гэр”-ийн дулаан алдагдлыг хэрхэн яаж шийдсэн бэ?

-Сийгэлтийг зогсоохын тулд гэрийн дотор талаас агаар, чийг нэвчүүлдэггүй тусгай дотор бүрээс буюу цавагаар бүрэн битүүлж өгсөн. Энэ нь уламжлалт даавуун цаваг, дотор бүрээс биш шүү. Тэгээд үүнийгээ дулаан буйртайгаа завсар гаргахгүй залгаж, сайн битүүмжилж, боогоод, тооно, хаалгаа ч мөн адил сайн битүүмжилнэ. Ерөөсөө гэр хорооллын ердийн гурван давхар дулаалгатай монгол гэрт бидний нэмж буй зүйл бол дулаан буйр, битүүмжлэл хангадаг цаваг, тоононы битүүмжлэл сайтай тунгалаг хаалтууд байгаа юм. Үүн дээр нэмээд хаалгаа заавал дулаалж, сайжруулсан байх шаардлагатай. Энэ бүгдийн дараа гэр дотор эрчим хүчний хэмнэлттэй албадмал агааржуулагч тавьж өгнө. Ингээд галлагаа огт хийдэггүй, яндангүй гэрт амьдрах бүрэн боломжтой болно. Ер нь монгол гэр зуух, яндангаа авчихаар ашигтай зай талбай нэмэгдээд, цэлгэр болчихдог юм билээ. Уламжлалт амьсгалдаг гэрээс ялгаатай, агааржуулалтын аппараттай хотын гэр ийм байна. Тиймээс дотор талаасаа битүүмжлэлийг хангасан тохиолдолд чийг нь эсгийндээ шингэдэггүй давуу талтай. Учир нь уламжлалт монгол гэр өвөл эсгийн чийг шингэж хөлдөөд, хавар болохоор хайлж, дотор даавуун цавгаа халтартуулдаг. Тиймээс дотор талаас нь битүүмжилсэн тохиолдолд гэр доторх чийг гадагшаа алдагдахгүй, дээвэр туурганы эдэлгээ насжилт улам уртсах ёстой.

-Тэгвэл пассив технологи гэж юу вэ?

-Эрчим хүч хүчний хэмнэлтийн талаарх хамгийн хатуу стандарт бол пассив хаус стандарт байдаг. Энэ нь сайн дурын олон улсын стандарт гэж явдаг. Пассив гэдэг нь идэвхтэй гэх үгний эсрэг утгатай. Идэвхгүй байгаа ч ухаалаг идэвхгүй гэсэн үг. Дулаан буюу нарны энергиэ байгалиас авахын тулд урагшаа харсан цонх нь урагш чиглэсэн байрлалтай байна. Юун төлөө манай улс нарлаг Монгол гэж нэрлэгддэг билээ дээ, нарны эрчим хүчний нөөцөө сайтар ашиглах хэрэгтэй. Тиймээс нарныхаа энергийг амьдарч буй сууцандаа гүйцэт сайн оруулах хэрэгтэй. Гол нь дулаан алдагдлаа багасгах ёстой. Тиймээс пассив зарчим гэдэг нь урагшаа харсан дулаалгатай, галлах шаардлагагүй, битүүмж сайтай сууц юм. Гэхдээ мэдээж багахан актив халаагуур хэрэгтэй. Үүнийг хийн болон цахилгаан халаагуур, нарны зайн системээр шийдэж болно. Харин бид дэс дарааллаа алдаад байгаа юм. Нэгдүгээрт, дулаан алдагдлаа бууруулсныхаа дараа халаагуураа хайх ёстой. Гэтэл бид өвөл болохоор л хэмнэлттэй халаагуур хайгаад эхэлдэг. Өөрөөр хэлбэл, буруу ойлголттой яваад байгаа юм. Пассив зарчмаар бол сууцаа сайн дулаалчихвал 1 кВт халаагуураар хэчнээн ч м2 талбайг халаах боломжтой.

-Та бүхний зохион бүтээсэн энэхүү гэрийн дулаалгын арга иргэдийн хэрэглээнд нэвтэрсэн үү. Түүнчлэн ямар үнэтэй вэ?

-Одоогоор бид “Сити гэр”-ийг хэрэглэх бүрэн боломжтой гэдгийг хүмүүст танилцуулж байгаа. Ер нь хүмүүс маш их шүүмжилдэг. Бид ковидын өмнө Ганданд монгол гэр дулаалж байсан. Тухайн үед нэлээд сенсаци дагуулсан юм. Өнгөрсөн жил бид МУИС-ийн ард уламжлалт таван ханатай гэрээр туршиж үзсэн. Тухайн үед нийт зардал нь 5.5 сая төгрөг болж байсан. Энэ бол тийм ч хямд өртөг биш. Гэрийн дулаан буйрыг хийхэд нэг сая төгрөг болсон. Түүнчлэн битүүмжлэлийг хангахад 500 мянган төгрөг, агааржуулалтын аппарат нь нэг сая төгрөг, чулуун нөөцлүүртэй халаагуур гэх мэтчилэн тооцож үзэхэд дээрх мөнгөн дүн гарч байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг шахмал түлшинд улс татаас өгдөг шиг дэмжих хэрэгтэй. Жишээ нь улс 70 хувийг нь, тухайн худалдан авагч 30 хувийг нь нэг л удаа төлөөд урсгал зардлаа эрс багасгаж болно. Иймэрхүү байдлаар дулаалгын багцыг дэмжвэл гэр хороололд гал түлж, утаа, үнс, хөө тортоггүй болох бүрэн боломж харагдаж байна. Түүнчлэн угаартах, галын аюул гэх мэт эрсдэлээс сэргийлэх давуу талтай.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...

img

8 цагийн дараа

Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...

img

7 цагийн дараа

Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...

img

6 цагийн дараа

“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр х...

img

5 цагийн дараа

Өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваарийг цуцална

Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр/2025.12.19/-н...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд