мэдээ
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ

Админ
2025 оны 12 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан /2025.12.19/, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ.
Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.
Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 “Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруул...
6 цагийн дараа
Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нийслэлийн төсөвт 1.9 тэрбум төгрөгийг нөхөн төлүүллээ
Нийслэлийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2025 оны 12 дугаар сарын байдлаар Байгаль орчин, уур а...
5 цагийн дараа
Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросы...
4 цагийн дараа
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр х...
3 цагийн дараа
Өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваарийг цуцална
Томуугийн тархалт нэмэгдсэний улмаас өрхийн эмнэлгүүдийн уртасгасан цагийн хуваариар ажиллуулж эхэлсэн. Тэгвэл өчигдөр/2025.12.19/-н...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



