мэдээ
Төлбөртэй бүс тогтоож, 27500 төгрөг авах заалтыг хасав DNN.mn

Админ
2023 оны 11 сарын 21

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ долоо хоногт чуулганаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Тус хуулийн төсөлд нийслэлд түгжрэлийн бүс тогтоож, тус бүсээр зорчиж байгаа тэвээрийн хэрэгслээс өдөр 0-27500 хүртлэх төгрөгийн татвар авах заалт оруулсан байсан билээ. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар хуулийн төслөөс тус заалтыг авчээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгууль болох гэж байхад “гал”-тай хууль батлахгүй гэж тус заалтыг дэмжихгүй байгаа аж. Тиймээс хотын дарга хуулиа батлуулахын тулд тус заалтыг хасжээ.
Анх нийтийн тээврийн хүртээмжийг нэмсний дараа НИТХ төлбөртэй бүсийн тарифыг тогтоох бөгөөд төлбөрийг 0 төгрөгөөс 27500 төгрөг хүртэлх байх. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгох. Мөн төлбөртэй бүсэд амьдарч байгаа иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Мөн төлбөртэй бүс рүү орох орчимд байрлах автомашины зогсоолыг ажлын цагаар үнэгүй болгоно гэж байсан билээ.
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эр...
8 цагийн дараа
Нийт нутгийн 23 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл “Маш их” байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг аюулын үзүүлэлтүүд бол...
7 цагийн дараа
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөг байна
Орон сууцны үнийн индекс 2025 оны 11 дүгээр сард 1.37 болж, өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өссөн ба...
7 цагийн дараа
Урсула фон дер Ляйен: Трамп Европын ардчилалд хутгалдах ёсгүй
Politico-гийн энэ сарын 10-нд гаргасан тусгай подкастын ярилцлагад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Европ бол муудаж доройтсон орну...
7 цагийн дараа
Х.Ганхуяг: Бензин шатахуун, эрчим хүчний хангалтын асуудлаар тасалдал үүсэхээргүй ажиллана гэдгээ Оросын тал мэдэгдсэн
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Шадар сайдаар томилогдоод удаагүй байна. Ямартаа ч үүрэг, хари...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



