Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Эмэгтэй удирдагчид хэрхэн илүү хүчтэй дуу хоолойтой болох вэ?

trend

Админ

img

2025 оны 12 сарын 16

news-img

IMD Швейцарийн Бизнесийн сургуулийн профессор Гинка Тёгелийн “Өөртөө итгэх итгэлийн домог: Эмэгтэй удирдагчид жендерийн хэвшмэл ойлголтоос хэрхэн ангижрах вэ” ном нь эмэгтэйчүүдийн манлайлал яагаад бодит чадвараас нь үл хамааран дутуу үнэлэгддэг тухай хөнддөг. Тэрээр энэ номдоо эмэгтэй удирдагчдын дуу хоолойг илүү тод, итгэлтэй сонсогдуулах хоёр чухал харилцааны өөрчлөлтийг танилцуулжээ.


Олон эмэгтэй өөрийн санааг анзааралгүйгээр “зөөлрүүлж” илэрхийлдэг. Санаа нь бодитой, зөв байсан ч хэлэх явцдаа эргэлзээ шингээчихдэг. Энэ нь өөртөө итгэлгүйгээс бус, харин бага наснаасаа суусан нийгмийн хүлээлттэй холбоотой.

Монгол нийгэмд ч гэсэн эмэгтэйчүүдэд:

“Эмэгтэй хүн эелдэг байх хэрэгтэй”,

“Муухай аашилж болохгүй”,

“Дөлгөөн, даруу байх ёстой” гэх мэт үгсийг байнга сонсгож ирсэн.

Эдгээр хандлага аажмаар зуршил болж, үг ярианд тусдаг. Хүндэтгэлтэй, болгоомжтой байх нь буруу биш. Гэвч хэт зөөлөн хэллэг нь заримдаа санааны жин, удирдах чадварыг бүдгэрүүлдэг.

Сайн мэдээ гэвэл энэ бол заншил. Харин заншлыг өөрчилж болдог. Ердөө хоёр жижиг өөрчлөлт хийснээр таны санаа бодол бодит хүчээрээ сонсогдож чадна.

Нэгдүгээр өөрчлөлт: Эргэлзсэн хэллэгийг багасгах

Олон эмэгтэй өөрөө ч анзааралгүйгээр:

“Би сайн мэдэхгүй л дээ, гэхдээ…”

“Магадгүй ингэж болох юм болов уу”

“Буруу байж магадгүй, гэхдээ…” гэж санаагаа эхлүүлдэг.

Ийм хэллэг ихэвчлэн сайн санаанаас үүдэлтэй, маргаан үүсгэхгүй байх, эвтэйхэн харилцах, хэт “хатуу” харагдахгүй байх гэсэн оролдлого юм. Гэвч хурдан шийдвэр гардаг ажлын орчинд хүмүүс санааны агуулгыг биш, эхлээд илэрхийллийн итгэлийг мэдэрдэг билээ.

Ингэснээр та өөртөө итгэлтэй байсан ч үг тань эргэлзээтэй мэт сонсогддог.

“Эргэлзсэн би”

Өгүүлбэр бүрд “Миний бодлоор…” “Ингэвэл зүгээр юм биш үү?” гэж хэлбэл санааг туршлага дээр суурилсан дүгнэлт бус, хувийн таамаг мэт болгож харагдуулдаг. Даруу байдал, хүндэтгэл бол сайн чанар. Гэхдээ байнга ингэж ярих нь таны мэдлэг, туршлагыг бүдгэрүүлнэ.

Мөн энд нэг бодит ялгаа бий. Эрэгтэй хүн санаагаа зөөлрүүлбэл “болгоомжтой, ухаалгаар хандлаа” гэж ойлгогдох нь элбэг. Харин эмэгтэй хүн тэгвэл “өөртөө итгэлгүй байна” гэж дүгнэгдэх нь олон байдаг..

Үр дүнд нь та хурлын үеэр болгоомжтой санал гаргахад хэн ч онцлохгүй. Харин дараа нь өөр хүн яг ижил санааг илүү итгэлтэй хэлэхэд “сайн санаа”, “зөв шийдэл” болж хувирна. Ялгаа нь санаанд биш, хүргэх хэлбэрт байжээ.

Ийм үед эхлээд гол санаагаа шууд хэлэх нь чухал.

“Бид энэ аргаар хугацааг богиносгож чадна” гэх мэт эхлэл таны бодит итгэлийг илэрхийлнэ. Энэ нь зан аашаа өөрчлөх тухай биш, өөрийн мэдлэгийг урдаа гаргах тухай юм.

Хоёрдугаар өөрчлөлт: “Урагш чиглэсэн” дуухоолой ашиглах

Санаагаа хэрхэн эхлүүлнэ, түүнийг тэгж л ойлгож авдаг.

Харилцаанд хоёр төрлийн өнгө аяс байдаг. Нэг нь эрсдэл, алдааг онцолдог: “болохгүй”, “хэцүү”, “аюултай” гэж анхааруулдаг хэлбэр. Нөгөө нь боломж, шийдэл, дараагийн алхмыг харуулдаг урагш чиглэсэн хэлбэр.

Олон эмэгтэй эрсдэлийг сайн харж чаддаг. Энэ нь болгоомжлол, хариуцлагатай байдалтай холбоотой байдаг.. Гэвч зөвхөн саадыг хэлбэл, хүмүүс урагшлах чиглэлийг олж харахгүй.

Урагш чиглэсэн дуу хоолой нь:

асуудлыг нуухгүй,•

эрсдэлийг үл тоохгүй,•

гэхдээ “цааш нь яах • вэ?” гэдгийг тодорхой хэлдэг.

Жишээ нь, шинэ төсөл хэлэлцэж байхад та нэг сул талыг олж харлаа гэж бодъё. Хэрэв та зөвхөн “Ингэвэл эрсдэлтэй” гэж хэлбэл яриа саарна. Харин “Энэ эрсдэлийг ингэж шийдвэл илүү боломж нээгдэнэ” гэж хэлбэл санаа урагшилна. Агуулга ижил. Харин хүргэх хэлбэр нь өөр байх.

Ийм илэрхийлэл нь бусдад итгэл төрүүлж, таныг чиглүүлж чаддаг хүн гэж харахад хүргэнэ.

Итгэл зөвхөн мэдрэмж биш, сонсогдох байдал юм

Эргэлзсэн хэллэг санааны хүчийг бүдгэрүүлдэг. Харин урагш чиглэсэн дуу хоолой түүнийг тод, нөлөөтэй болгодог. Энэ хоёр өөрчлөлт нь таны мэддэг зүйл ба бусдын ойлгож буй зүйлийн хоорондох зөрүүг багасгана.

Эхэндээ илүү шулуун ярих нь эвгүй санагдаж магадгүй л дээ. Гэвч энэ нь бүдүүлэг биш. Харин итгэлтэй, удирдагчийн өнгө аяс юм.

Өөртөө итгэх итгэл бол зөвхөн дотроо мэдрэх зүйл биш. Бусад хүн таныг хэрхэн сонсож байгаагаар тодорхойлогдоно. Хэллэг тань тод, тайван, итгэлтэй байвал санаа тань зүгээр нэг хэлэгдээд өнгөрөхгүй. Тэр нь шийдвэрт нөлөөлнө. Хүмүүсийг хөдөлгөнө. Тэр мөчөөс таны манлайлал үнэхээр мэдрэгдэж эхлэх болно.

Энэхүү нийтлэл нь The New York Times сонинд 2025.12.04-нд нийтлэгдсэнийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэв.

Нийтлэлийн зохиогч: Jennifer Borrer, Saule Serikova

Орчуулсан: М.Мядагбадам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...

img

8 цагийн дараа

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...

img

7 цагийн дараа

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...

img

6 цагийн дараа

Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...

img

6 цагийн дараа

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залу...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд