мэдээ
Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Админ
2025 оны 12 сарын 16

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Монгол дахь Японы ЭСЯ болон Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулах “ЯПОН ДУУНЫ ТЭМЦЭЭН”-ий удирдамж
Нэг. Тэмцээний зорилго
Монголын залуу үеийнхэнд Японы талаарх ойлголт, сонирхлоо гүнзгийрүүлэх боломж олгоход оршино.
Хоёр. Тэмцээний болзол
Тэмцээнд оролцогч нь дараах болзлыг хангасан байна.
-2026.01.31-ний өдрийн байдлаар 10-р ангиас дээш 30 хүртэлх насны Монгол Улсын иргэн
-Өмнө нь Японд зорчиж байгаагүй
-Мэргэжлийн дуучид бус зөвхөн сонирхогчид
-Баг болон хосын төрлөөр бус зөвхөн ганцаарчилсан төрлөөр оролцох
-Бүртгүүлсэн дууны сонголт, оролцогчийг өөрчлөх боломжгүй
-Хөгжимгүй эсвэл амьд хөгжим, панограмм бэлтгэж дуулж болно
Гурав. Тэмцээнд бүртгүүлэх
Тэмцээнд оролцогч нь дараах мэдүүлгийн хуудсыг бөглөн Японы ЭСЯ-ны цахим хаягт илгээснээр бүртгэл баталгаажна.
-Тэмцээнд оролцогчийн мэдүүлгийн хуудас
-Бүртгүүлэх хугацаа: 2025.12.12 – 2025.12.26
-Бүртгүүлэх цахим хаяг: public.diplomacy-section@ul.mofa.go.jp
Дөрөв. Тэмцээний шалгаруулалт
Тэмцээнийг 1-3 үе шаттайгаар зохион байгуулна.
1-р шат: Ирүүлсэн мэдүүлгийн хуудсыг үндэслэн тэмцээний болзлыг хангасан эсэх, дуугаа сонгосон шалтгаан, тэмцээнд оролцох хүсэл эрмэлзэл зэргийг харгалзан 2-р шатанд сонгон шалгаруулна. Зөвхөн тэнцсэн оролцогчдод 2026.01.12-ний (Даваа) өдөр мэйлээр хариу илгээнэ.
2-р шат: 2025.01.16-ний өдөр (Баасан) Японы ЭСЯ-нд тэнцсэн оролцогчидтой ярилцлага хийн, сонгосон дууны нэг хэсгээс хөгжимгүй дуулуулан шалгаруулна. Өөрийн биеэр ирэх боломжгүй орон нутгийн оролцогчид онлайнаар оролцож болно. 2026.01.23-ний (Баасан) өдөр тэнцсэн оролцогчдод мэйлээр хариу илгээнэ.
3-р шат: Дуулалт, япон хэлний дуудлага, илэрхийлэх ур чадвар, тайзны соёл, үзэгчдийг татах чадвар зэргийг харгалзан эцсийн шалгаруулалтыг явуулна.
Зохион байгуулах газар: Монгол Улсын Филармони
Зохион байгуулах өдөр: 2026.01.31 (Бямба) 13:00 цагт
Тав. Тэмцээний шагнал, урамшуулал
Тэмцээнд шалгарсан дараах гурван байрны оролцогчид “JENESYS” хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялах эрхийг гардаж авна.
- Тэргүүн байр -1 хүн
- Дэд байр -1 хүн
- Гутгаар байр -1 хүн
Зургаа. Холбоо барих
Японы Элчин сайдын
яамны Соёл, мэдээллийн
хэлтэс
Утас: 11-320777 (д/д 122,
123)
Цахим хаяг:

“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...
6 цагийн дараа
Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү
Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...
5 цагийн дараа
Төрийн дээрэм цагаандаа гарлаа
Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...
4 цагийн дараа
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...
4 цагийн дараа
Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо
Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд



