Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 16

news-img

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран “Спортоор тогтмол хичээллэе” уриан дор биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй хийх уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.12.16/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, 46 байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож буйг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга М.Ганхүлэг тодотгоод, сар бүр тогтмол сэдвийн хүрээнд хийхээр төлөвлөсөн уулзалт хэлэлцүүлэг өнгөрсөн сард залуучууд, оюутнууд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа сонсох, тэдний оролцоог сайжруулах чиглэлээр өрнөсөн хэмээсэн.

Энэ удаагийн уулзалтаар биеийн тамир спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулахад гол анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг танилцуулахаар бэлтгэснийг онцлов.

Хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа нээж үг хэлсэн. Тэрбээр, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо соёл, спорт, залуучууд, нийгмийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсролын гээд хүнтэй холбоотой нийгмийн асуудлуудыг зангидаж хариуцдаг ч яамдыг шууд удирддаггүй, асуудлыг нь шийдвэрлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр ажилладаг гэлээ.

Мөн биеийн тамир, спортын салбар нь хүн амын эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлаар хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд, цаашид спортыг боловсрол, соёл, залуус, ахмадын асуудалтай уялдуулан нэгтгэж, Монгол Улс спортын амжилтаараа дэлхийд тэргүүлэх, нийтийн бие тамир, спортын хөгжил, тэр дундаа залуу үеийнхний дунд спортоор хичээллэх сонирхлыг дэмжиж хөгжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлэв.

Тиймээс хүн амын эрүүл мэнд, бие бялдрын хүмүүжлийн асуудлыг хэлэлцэх, залуу үеийнхний биеийн тамир, спортын сонирхлыг нэмэгдүүлэх, эерэг хандлагыг ихэсгэх, спортыг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг уялдуулан сайжруулах, санал санаачилгыг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллага, холбоод болон салбарын бүх оролцогчид хэлэлцэн дүгнэж, тодорхой гарц, шийдлүүдийг тодорхойлох нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилт болж буйг тодотгосон юм.

Түүнчлэн Монгол Улсад хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж буй судалгааны үзүүлэлтүүдийг дурдан, иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэх соёл, дадлыг хэвшүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг онцолсон юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, спортын холбоод, клубүүд, дасгалжуулагчид, тамирчдын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, дараах асуудлуудын хүрээнд санал солилцов. Үүнд:

  • Биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн орчны хэрэгжилт, тулгамдсан асуудал;
  • Иргэдийн хөдөлгөөний идэвх, эрүүл мэндийг дэмжих бодлого, хөтөлбөрийн уялдаа;
  • Спортын дэд бүтэц, санхүүжилт, хүний нөөцийн хөгжил;
  • Хүүхэд, залуучууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын оролцоог нэмэгдүүлэх боломж;
  • Мэргэжлийн болон нийтийн биеийн тамир, спортын тогтолцоог боловсронгуй болгох шийдлүүд.

Уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь биеийн тамир, спортын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулах санал, шийдлийг салбарын оролцогч талуудын байр сууринд тулгуурлан тодорхойлоход оршиж байлаа.

Оролцогчид салбарын бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухаанд суурилсан, урт хугацааны зорилготойгоор хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн гарсан санал, дүгнэлтийг холбогдох бодлого, хууль тогтоомжид тусган ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Уулзалт, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Улсын Их Хурлын холбогдох байнгын болон дэд хороодоор хэлэлцүүлж, цаашдын бодлогын шийдвэрт ашиглах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...

img

14 минутын дараа

Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...

img

27 минутын өмнө

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...

img

1 цагийн өмнө

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...

img

2 цагийн өмнө

Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд