гадаад
Урсула фон дер Ляйен: Трамп Европын ардчилалд хутгалдах ёсгүй

Админ
2025 оны 12 сарын 16

Politico-гийн энэ сарын 10-нд гаргасан тусгай подкастын ярилцлагад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Европ бол муудаж доройтсон орнуудын бүлэг. Тэд сул удирдагчтай. Европын төр, засгийн тэргүүнүүд одоо яахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн билээ. Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид “Европын улсуудын баруун жигүүрийн намуудын нөлөөг хязгаарлах оролдлого бол улс төрийн цензур юм.
Европын Холбооны орнуудад эрх баригчид нь үг хэлэх эрх чөлөө, улс төрийн сөрөг хүчнийг дарамталж байгаа “ноцтой асуудал” бий. Европын албан тушаалтнууд Украин дахь дайны төгсгөлд “бодит бус хүлээлт” үүсгэж байна. Европын ихэнх иргэн энх тайван хүсч байгаа боловч засгийн газрууд ардчиллын үйл явцыг өөрсдөө гажуудуулж байна. Европ 20 жилийн дотор иргэншлийн сүйрэлд хүрч болзошгүй” гэж бичсэн юм. Тэгвэл энэ бүхэнд Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен өнгөрсөн баасан гарагт Брюссельд болсон “Улс төр- 28” арга хэмжээн дээр албан ёсоор хариу мэдэгдэл хийв.
Урсула фон дер Ляйен АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын “Европ доройтож, сул удирдагчтай болсон” гэсэн мэдэгдлийн хариуд “Европын сонгуульд гадны ямар нэгэн оролцоо байж болохгүй. Улсынхаа удирдагчдыг зөвхөн тэр улсын ард түмэн шийднэ.
Тухайн улсыг хэн удирдахыг бид бус, харин тэр улсын ард түмэн сонгуулиар шийднэ… Энэ бол сонгогчдын бүрэн эрх, үүнийг бид хамгаалах ёстой. Би трансатлантик хамтын ажиллагааны чин үнэнч дэмжигч. Гэхдээ хамгийн чухал нь бид Европын Холбоо гэдгээрээ бахархдаг, өөрийн давуу талыг харж, байгаа сорилтуудаа давж гарч чаддаг. Иймээс Трамп Европын ардчилалд хутгалдах ёсгүй. АНУ-ын ерөнхийлөгч нартай бид үргэлж “маш сайн ажил хэрэгч харилцаатай” байсан, одоо ч тийм хэвээр байгаа.
Гэхдээ Европ өөртөө төвлөрч, бусадтай өөрийгөө харьцуулахын оронд өөрийн хүчтэй тал, сорилтуудад анхаарах ёстой” гэж мэдэгдэв. Тэрээр АНУ-ын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратегид “Европ 20 жилийн дотор иргэншлийн сүйрэлд хүрч болзошгүй” гэж бичсэнийг үл зөвшөөрч, Европ сонгуулийн аюулгүй байдлаа гадаад нөлөөллөөс хамгаалж байдаг. Энэ асуудалд гадны хэн нэгэн хутгалдах ёсгүй” гэж онцлог тэмдэглээд АНУ-д хандан “Нэгдсэн Европыг хамгаалах талд зогс” гэж уриалжээ.
Г.АМАРСАНАА
“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...
5 цагийн дараа
Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү
Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...
5 цагийн дараа
Төрийн дээрэм цагаандаа гарлаа
Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...
4 цагийн дараа
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...
3 цагийн дараа
Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо
Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд



