Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 16

news-img

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар ирж, 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай байлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулаад, Монгол Улсын ИХ Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу асуудлыг хэлэлцэж буйг тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй хэмээгээд, энэ чухал байгууллагыг удирдах үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох талаар тодруулав.

Хуралдаан даргалагч Сонгуулийн төв байгууллагын дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулах учиртайг дурдаад, тус байгууллагын даргад нэр дэвших хүн тодорхой болоогүй учраас Байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн даргад даалгасан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулсан.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үеэр нэр бүхий гишүүд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд амралтын өдөр таарсан тохиолдолд дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг талаар дурдаж байсныг сануулаад, үүнийг хэрхэн зохицуулахаар тусгасныг лавласан.

Хуулийн төсөл санаачлагч Б.Уянга гишүүн, Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр нийтээр тэмдэглэх бүх баярыг бус зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх зохицуулалт болон өөрчлөгдсөн гэсэн хариулт өгсөн.

Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...

img

7 цагийн дараа

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...

img

7 цагийн дараа

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...

img

6 цагийн дараа

Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...

img

6 цагийн дараа

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залу...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд