мэдээ
“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо DNN.mn

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2023 оны 12 сарын 07

1

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сайтуудын нэг “Zarig.mn”ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчилчихлаа.
Нийгэмд сүрхий дуулиан тарьсан энэ үйл явдалд хүмүүсийн бах тав их ханаж байгаа харагдав. Ялангуяа өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн сошиалд олон мянган дагагчтай улсууд хамгийн ихээр шүлсээ үсчүүлж байна. Ганц ч контент хийж үзээгүй, хов хөөцөлдөж, хэрүүл хийж гөлийж хэвтэхээс өөр шидгүй тэд баяраа нууж ядан уралдаж бичицгээнэ.
Хийе гэсэн ч санаа оноо төрөхгүй, авьяас билэг байхгүй, Н.Өнөрцэцэгийн чигчий хурууны хумсанд нь ч хүрэхгүй тэд түүнийг өөрсдийнхөө өрсөлдөгч зайллаа гээд бодчихсон бололтой юм.
Н.Өнөрцэцэгийг хоригдсонд хуучин уламжлалт хэвлэл мэдээллийнхэн ч бас бах нь ханаад сууцгааж байгаа. Телевиз, сонин, радиогийнхон чинь. Өөрсдийг нь ч зүгээр суулгахгүй, өөрөө ч зүгээр суухгүй юм чинь тэгнэ биз дээ. Аль гоё контент, аль гоё мэдээ, аль л гоё эх сурвалжийг олоод, аваад хийчихдэг байсан юм чинь одоо атаархах юмгүй болоод амарч байх шиг байна аа.
Сэтгүүлчид, сайтууд бас ний нуугүй хэлэхэд дэмжихээсээ дэмжихгүй нь их байгаа. Өөрсдийгөө zarig.mn-тэй дээр, дороо ордог бараг л илүү гэж үздэг. Бас заригийн хаана ч хүрэхгүй байж “Өрсөлдөгчөө далд хийлээ” гэж ихэд баяртай ханцуйдаа нууж инээцгээсээр амгалан налайж байна.
Ийм үед төр засаг хэвлэл мэдээллийг дуугүй болгож авлаа гээд бөөн баяр болж байгаа нь илэрхий. Баяраа нууж чадахгүй байгаа нь ойрмогхоны нэг үйл явдлаас та бид харлаа. Хэвлэл мэдээллийн том “Эгч” Н.Өнөрцэцэгийг баригдсан чинь хотын орлогчдын нэг П.Сайнзориг сэтгүүлчдийг загнаж зандраад чухам сүйд. Цаашаа явж байснаа “битгий галзуурцгаагаад бай” гээд эргэж ирээд загнаж байх нь эрэмгий бөгөөд түрэмгий харагдаж байв. Түүний далд ухамсрыг илэрхийлэх биеийн хэлэмжийг нь харахад “Хэвлэлийнхэн та нар ер нь яах юм. Яаж чадах юм. Яаж л бол яаж та нарыг өөрсдийнхөө дураар нохойн гөлөг шиг байлгаж чадна. Дургүй хүргээд байвал шоронд хийчихдгийг мэдэж байна уу” гэдгийн хэлбэр. Хуучин цаг сайхан “Том эгч” хүчтэй байхад П.Сайнзориг яаж нахилзаж юү ч асууж байсан уйгагүй тайлбарлан таниулдаг эелдэг нэгэн байв. Тэгвэл монголын хэвлэл мэдээлэл үүнээс айж, бууж өгнө ч гэж юу байх вэ. Ичиж эмээх юм ч байхгүй. Яагаад гэвэл дэлхийн ардчилсан орны хэвлэлүүд бүгд л ийм зарчмаар ажилладаг. Төр засгийн булхайг илрүүлдэг, мэдээлдэг. Иймдээ л тэд хүчтэй байдаг. “Манайхан бүдүүлэг, араас нь ингээд л микрофоноо бариад элдээд байдаг нь ичмээр” гэх зэргээр сэтгүүлзүйг гутаах гэдэг. Энэ бол ардчилсан тогтолцоотой бүх оронд байдаг л зүйл. Дэлхийн ардчилсан орны хэвлэлүүдийг та нар хараарай. Бүгд ийм байдаг юм. Хаана л зай завсар байна, хаана л боломж байна тэр бүгд рүү микрофоноо бариад л дайраад байдаг.
Манай “Шогшдог эгч” бол харин ч даруухандаа орно. Харин орос, хойд солонгос мэтийн дарангуйлалтай орныхон араас нь гүйж барих, бэлдээгүй хүн нь асуулт энэ тэр асуувал шоронд аваачаад хийчихдэг байх. Тэгэхээр хэвлэл мэдэллийнхэн маань асуултаа асуугаад, араас нь хөөцөлдөөд, ард түмэндээ мэдэх эрхийг нь хангаж, үзэж тарж өгөх хэрэгтэй байна. Тэр зэрэгтээ шантрахгүй байх ёстой юм шүү. Тэгж байж энэ оронд ардчилал гээч зүйлийг нь тогтоон барьж байх юм.





Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад ни...
3 цагийн дараа
Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна
Умайн хүзүүн хорт хавдраар жилд 160 гаруй хүн нас барж байна
...2 цагийн дараа
Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцоно
Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) Зөвлөлөөс эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох б...
10 минутын өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд
Тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг танилцуулж байна. Энэ үеэр 9 дүүргий...
40 минутын өмнө
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан болно
Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн Үндэс” ХХК-ийн нэрэмжит Монгол Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн алдар цолто...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

Уншигч
Өдөр тутмын сонинууд, тэр тусмаа өдрийн сонины агуулга, түгээж буй мэдээлэлд бид итгэлтэй хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Одоо ч уншигчид тийм итгэл үнэмшлээр танай мэдээллүүдийг хүлээж уншдаг гэж боддог. Найдвартай, мэргэжлийн сэтгүүлзүйг хүссэндээ тэр шүү. Үнэхээр салбарын авторууд, мэддэгээ мэддэг, хийдгээ хийгээд өөрсдийгөө нотолчихсон хүмүүсийн нийтлэл үзэл бодлыг мөн хүндэтгэлтэй хүлээж авна. Тэд ч юу бичихээ сайн мэддэг. Гэхдээ энэ удаа бол уучлаарай. Зариг.мн болон Өнөрцэцэгийн асуудал дээр сэтгүүлзүйн талаас нэг л өмгөөлөх үндэслэл бий гэж боддог. Тэд манай салбарын төлөөлөл болж нийтэд танигдсан, төр ч тэр нүдээр харж байгаа. Гол зариг.мн сайтыг хааж байгаа нь өөрөө чөлөөт сэтгүүлзүй, үг үзэл бодлоо илэрхийлэх суурь эрх чөлөөнд халдах алхмуудын суурь болж мэдэх учраас бид энэ тал дээр дуугарах ёстой. Түүнээс энэ миний эгч байсан, тэр минь тийм сайхан сэтгэлтэй шүү гэх уянгалал дээр эрүүл, ёсзүйтэй сэтгүүлзүй тогтдоггүй юм аа. Өнөрцэцэгийн хуулийн асуудал хэрхэхийг бид шийдэхгүй. Хэрэв буруугүй бол даваад л ирэх биз. Гэхдээ энэ хүртэл сэтгүүлзүйн нэр хүндийг хангалттай “булингартуулсан” хүн Өнөрөө эгч чинь шүү.

Сайн уу
хэвлэл мэдээллийг гутаагаад мохоогоод дуугуй болгож байгаад хулгай хийнэ гэж байгаа бол ёстой горьдсоны чинь гарз л даа

Аймхай
Би үг хэлж шоронд орохоосоо айж байна.

Zailoo Munhtsetsgee
Cham shig hvn setgvvlch hiigeed ch yahaw dee ?. Zvgeer end tend post hiideg eswel vlogchin bol. Egchiig edr haha.