мэдээ
Малын тоо 6.5 саяар буурчээ DNN.mn

Админ
2024 оны 1 сарын 02

135

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тооллоо гэж ҮСХ-ноос мэдээлэв.
Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт мал сүрэгт:
- Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
- Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
- Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
- Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
- Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.
2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл хонины тоогоор, Өмнөговь тэмээний тоогоор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлжээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг
№ | Аймаг | Малын тоо | Аймгийн газар нутаг, км.кв |
1 | Хөвсгөл | 5.7 сая толгой мал | 100626.82 |
2 | Төв | 4.9 сая толгой мал | 74042.37 |
3 | Архангай | 4.8 сая толгой мал | 55313.82 |
4 | Өвөрхангай | 4.7 сая толгой мал | 62895.33 |
5 | Хэнтий | 4.4 сая толгой мал | 80325.08 |
2023 онд улсын хэмжээнд 18 сая төл бойжуулжээ. Өнгөрсөн жил хаваржилт хүндрэлтэй байсан тул төл бойжилт өмнөх жилээс 15 нэгж хувиар бага буюу улсын хэмжээнд 81 хувь байсан аж.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад малын тоо 9 хувиар буюу 6.5 саяар буурсан. Гэвч махны үнэд нөлөөлсөнгүй. Учир нь улсын хэмжээнд малын 6.7 хувьтай тэнцэх буюу нийт 4.8 сая мал зүй бусаар хорогджээ. Үүнд
- Хонь 2.1 сая,
- Ямаа 2.0 сая,
- Үхэр 402.1 мянга,
- Адуу 261.2 мянга,
- Тэмээ 8.6 мянган толгойгоор тус, тус хорогджээ.
Гэнэтийн аюулаар буюу байгалийн аюулт үзэгдэл, өвчнөөр хорогдсон (халдвартай, халдваргүй), зэрлэг амьтанд идүүлсэн, бариулсан ба бусад шалтгаанаар хорогдсон бол зүй бус хорогдолд тооцогддог. Малын эмчийн дүгнэлтэд үндэслэн зүй бусаар хорогдсонд тооцдог байна. Тэгэхээр 1.7 сая малын махыг зах зээлд нийлүүлсэн гэсэн үг юм.
АЙМГИЙН ТӨВҮҮД, НИЙСЛЭЛД МАХНЫ ҮНЭ ЯМАР БАЙНА ВЭ?
Өнгөрсөн сарын 25-ны байдлаар аймгийн төвүүдэд хонины махны (жижиглэн худалдаа) дундаж үнэ 9694 төгрөг, үхрийн махны дундаж үнэ 12920 төгрөг байна. Харин нийслэлд хонины мах 12385, үхрийн махны жижиглэн худалдааны үнэ 16271 төгрөг байна.
Тэгвэл 2023 онд манай улс ямар хэмжээний мар экспортолсныг харъя. Адууны махны экспорт оны эхнээс тогтмол өсөж, 2023 оны арваннэгдүгээр сард нийт 27 мянган тоннд хүрчээ. 2022 онд нийт 30 мянган тонн адууны мах экспортолсон байна.
Харин малын дайвар бүтээгдэхүүн (966 тонн), үхрийн хөлдүү мах (185 тонн), богийн өлөн гэдэс (394 тонн) бага хэмжээгээр худалджээ.





Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум Орхон аймагт болж байна
Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын ээлжит форум “Орон нутгийн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин- Сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүр...
8 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн \2025.05.05\ бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын тү...
8 цагийн дараа
Өнгөрсөн сард 25 иргэний 13.813.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн сард нийт 294 иргэн хандсан байна. Үүнээс 248 иргэнд зөвлөгөө мэ...
7 цагийн дараа
АТГ гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 1...
7 цагийн дараа
Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог энэ сарын 9-ний өдөр зарлана
Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 18-19-нд явагдсан. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог 2025 оны тавдугаар сарын 9-н...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд