мэдээ
“Монгол ардын суут” жүжгийг энэ сарын 22-ноос толилуулна DNN.mn

Админ
2024 оны 4 сарын 16

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэн 2016 онд тайзнаа туурвисан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг энэ сарын 22-ноос эхлэн тайзнаа толилуулах гэж байна.
Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолыг нь бичсэн энэхүү жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажилласан.
Гол дүр их зохиолч Д.Нацагдоржид жүжигчин Ц.Цэрэндорж, Д.Пагмадуламд Э.Билгүүн, хар хүнд Г.Сугирбаатар, халамцуу эмэгтэйд Я.Өнөртуул нар тогложээ.
Ж.Урангуа: Арванхоёрдугаар сарын 29 бол Монгол Улс XX зуунд сэргэн мандах анхны гараагаа хийсэн түүхт өдөр
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэ өдрийг тэмд...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -18 градус хүйтэн
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 29-31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүл...
7 цагийн дараа
ТОЙМ: Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХын Эди...
7 цагийн дараа
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдс...
11 цагийн өмнө
Улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган т...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



