мэдээ
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна DNN.mn

Админ
2024 оны 4 сарын 23

219

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2024 оны 4-р сарын 17-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлджээ.
Ингээд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар олон нийтийн баяр наадам, ёслолын үйл ажиллагааны туршлагатай “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ сонгогдсон байна. Тэрээр энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн шатанд тунаж үлдсэн хоёр багийн тухайд санхүүгийн санал эрс ялгаатай байжээ. Тухайлбал Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.





Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн про...
8 цагийн дараа
Канцлер Фридрих Мерц: Би энэ дэглэмийг нуран унаасай гэж хүсч байна
Канадын Кананаскис хотноо болж буй “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эрт орхин Вашингтон руу буц...
7 цагийн дараа
Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай нар Монгол Улсын Их Хурлын тухай хуу...
7 цагийн дараа
Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно
32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн. Гэвч механик гэмтэл ...
6 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд