гадаад
Кирби: Орос Харьков руу довтолж магадгүй DNN.mn

Админ
2024 оны 5 сарын 14

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “Вашингтон Украиныг Оросын Харьков руу хийх шинэ довтолгооноос бүрэн хамгаалах чадварыг бий болгохоор цаг наргүй ажиллаж байна” гэж мэдэгдэв. Жон Кирби үүнийг “АНУ Украин улсын хоёр дахь том хот болох нэг сая хагас хүн амтай Харьков руу цохилт өгч магадгүй гэж үзэж байна.Орос улс тус хотыг ойрын зайнаас буудахаар бэлтгэж байна”гэж тайлбарлав.
Мөн Украины Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, Харьков мужийн хил дээр Оросын армийн ажиллагаа эрчимжиж байгаа тухай мэдээлсэн байна. Фронтын энэ салбарт хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд нөөцийн ангиудыг тийш нь илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдээлээд “Сүүлийн 24 цагийн турш, Волчанскийн чиглэлд дайснууд чиглүүлэгчтэй агаарын бөмбөг, их буугаар буудан өглөөний 5 цагийн үед манай хамгаалалтын шугам руу хуягт техникээр халхавчлан довтолгоон хийсэн” гэжээ. Мөн Оросын цэргийн Telegram сувгууд “Оросын арми ОХУ-тай хиллэдэг хилээс Харьковыг чиглэн урагшилж, хил орчмын Украины Гоптовка, Красное, Пыльная, Стрелечя, Волчанск, Борисовка зэрэг суурингуудыг их хэмжээгээр буудсан” гэж мэдээлжээ.
Иймээс энэ сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд яаралтай нөхцөлөөр батлан хамгаалах бараа бүтээгдэхүүн, Батлан хамгаалах яамны үйлчилгээ, цэргийн бэлтгэлд зориулж 400 сая ам.долларын цэргийн тусламж олгох зарлигт гарын үсэг зуржээ. “Politico” цэргийн тусламжийн энэхүү багцад Америкийн цэргийн агуулахаас агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужин, зенитийн пуужин, явган цэргийн байлдааны машин, “MRAP” хуягт машин, танк эсэргүүцэх “Javelin” систем болоних буу, NASAMS зенит-пуужингийн системийн сум, танк эсэргүүцэх сум, байлдааны талбарт нэн даруй ашиглах боломжтой жижиг зэвсгийг өгч байна” гэж мэдээлжээ.
ГИХГ: 7 байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үй...
6 цагийн дараа
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ өдрүүдэд айл, өрх, албан байгууллага бүр сүлд модоо засаж, баярын уур амьсгалыг бий болгодог. Өнд...
5 цагийн дараа
НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Шивэгчний үлгэр”
Энэ бол Канадын эмэгтэй зохиолч Маргарет Этвүүдийн “дистопи роман” хэмээх төрлийн зохиол юм. Ийм зохиолын үйл явдал ойрын ирээдүйд б...
4 цагийн дараа
УИХ-аар ирэх 7 хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ
Ирэх долоо хоногт байнгын хороо, намын бүлэг, чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх жагсаалт, товыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025....
3 цагийн дараа
“Алтан цом”-ын барилдаан ням гарагт болно
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын гуравдугаар тойргийн дөрвөн багийн барилдаан үлдсэн. Энэ барилд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



