Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулах талаар хэлэлцэв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 31

img

212

news-img

Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл хамтран “Ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт” -ыг энэ сарын 30, 31-нд зохион байгууллаа.

Энэ үеэр хонины ноос, ноолуурын үнэ цэнийн сүлжээний тухай ойлголт, зах зээлийн боломжийг сайжруулах, ХХААХҮЯ-наас баримталж буй ноосны бодлого, үйл ажиллагааг хоршоод, аж ахуй нэгжүүдэд таниулах, үйлдвэрлэгчдийн хоршоо, малчдын хооронд үр дүнтэй холбоо тогтоох, зах зээлийн шийдлийг тодорхойлох, ноосны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай нөөцийг тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв. Мөн уулзалтад оролцогчид ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ.

Түүнчлэн, ноос, ноолуурын зах зээл, үнэ цэнийн сүлжээнд оролцогч, ялангуяа хонины ноос үйлдвэрлэгч малчин, малчдын хоршоод Засгийн газраас танилцуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий үйл ажиллагааг өргөжүүлэх, ноос боловсруулагч компаниудтай хэрхэн хамтран ажиллах, сүлжээнд оролцогчид үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, зах зээлийн холбоос бий болгох, ноос, ноолуурын үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, зах зээлийн шийдэл, түншлэлийн механизмыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилготойг ХХААХҮЯ мэдээллээ.

Манай улсын ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2, нэхэх 4, ээрэх 9, нэхээсгүй үйлдвэрлэл эрхлэх нэг, угаах 25, хялгас ялгах 9, сүлжих 56, эсгий эдлэлийн 16, ноосон бордооны нэг, эсгийлэх 120 гээд нийт 257 үйлдвэр хонь, тэмээний ноос ноолуур, сарлагийн хөөвөр боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улс төр судлаач Б.Анхзаяа: Богино наслахаас айгаад эвслийн Засгийн газар байгуулах юм бол олон нийтийн сонголтыг дахиад л үгүйсгэж байгаа хэрэг

Улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа. -Дараагийн ерөнхий сайдад МАН-ын бага хурлаар Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Одоо Чуулганаар...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш...

img

7 цагийн дараа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюу...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Ард түмнээсээ сонгогдсон засаглалтай нь үнэн юм бол ард түмнээсээ асууж байгаад сайд нараа томилчих…” гэв

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Урбанек” компанийн зах...

img

6 цагийн дараа

Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсчээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хони...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд