Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Монголын тамирчид Парисын олимпийг 32 эрхтэйгээр хүлээж байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 6 сарын 29

img

67

news-img

Олон улсын “Олимпийн өдөр”-ийг гурав хоногийн өмнө тэмдэглэсэн Монголын баг тамирчид энэ удаагийн Парисын олимпод есөн төрөлд өрсөлдөх 32 эрхийг аваад байна. Одоогоос 130 жилийн өмнө буюу 1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах чухал шийдвэр гаргаж байсан түүхтэй. Тиймээс орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг.

Бөмбөрцгийн спортын хамгийн том цэнгэл наадам болох олимп эхлэхэд яг нэг сарын хугацаа үлдээд байна. Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн зуны олимпийн 13 наадамд оролцож хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилттай байгаа. Үүн дотроо жүдочид 11, чөлөөтийнхөн 10, боксчид 7, буудлагынхан хоёр медаль хүртжээ.
Монгол Улсын шигшээ багийн хувьд олимпийн эрх олгох тэмцээн албан ёсоор дууссан. Харин Олон улсын усан спортын холбооноос Парисын олимпийн бассейн усан замд уралдах тамирчдыг баталгаажуулсан бөгөөд манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг эрх өгснөөр Монголын баг тамирчдын тоо хоёроор нэмэгдээд байгаа юм.

Спортын салбарын удирдлагууд “Энэ удаагийн олимпод 45-50 эрх авах боломжтой” хэмээн ярьж байсан ч талаар болов. 2024 оны олимптой жилд спортын салбарын төсөв өмнө жилүүдээс харьцангуй өндөр байсан нь үнэн. Энэ нь спортын салбарт, тэр тусмаа олимпод хэрхэн ач холбогдол өгсний нотолгоо юм. Гэвч “Рио-2016”, “Токио-2020” наадамд 43 тамирчин оролцуулж байсан нь дээд амжилтдаа өнөө жил хүрсэнгүй.

Сарын дараа эхлэх “Парис-2024” зуны XXXIII наадамд байт харваа, бокс, буудлага, хөнгөн атлетик, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт, усанд сэлэлт, дугуйн спорт гэсэн есөн төрөлд 32 тамирчин илгээхээр болсон бөгөөд эрэгтэй 15, эмэгтэй 17 тамирчин өрсөлдөнө. Энэ удаагийн олимпийн нэгэн тод өнгө нь дугуйн спортоор эрхээ авсан явдал юм.

Монголын багийг жүдочид оролцогчдын тоогоороо тэргүүлж 10 тамирчин зодоглоно. Гэхдээ Токиод 11, Риод 13 жүдоч барилдаж байсныг бодвол мэдээж хэрэг, буурсан үзүүлэлт. Мөн олимпоос эрэгтэйчүүд нь медаль авч чадахгүй яваа ч Монголын топ-4 спортын нэг хэвээр байгаа чөлөөт бөхийнхөн найман эрх авлаа. Чөлөөтийн эмэгтэйчүүдийн амжилт тогтмол байгаа бол эрэгтэйчүүдийнх бууралттай байгаа.

Олимп болон дэлхийн аваргатай Монголын топ спортын төрөлд зүй ёсоор нэрлэгддэг ширэн бээлийтнүүдийн төлөөлөл болж, ердөө хоёрхон эмэгтэй боксчин хүч үзнэ. Боксчдын хувьд “Парис-2024”-д өрсөлдөх эрхийн тэмцээн жинхэнэ барцадтай байлаа гэхэд хилс болохгүй. Хариуцлагагүй удирдлагын буруугаас тэд эрхийн төлөөх нэг тэмцээнээ салхинд хийсгэж, нөгөө боломжоо ашиглаж чадсангүй.Олимпийн эрхийн төлөөх анхны тэмцээндээ оролцсон бол 2-3 эрх авах байсныг үгүйсгэх аргагүй.
Яг ийм эрсдэлтэй цаг үед зарим нэгэн спортын зүтгэлтэнтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон юм.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох: Энэ удаагийн Олимпоос Монголын баг тамирчид 4-5 медаль авах боломжтой


-Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай хүний тань хувьд энэ удаагийн олимпийн өнгийг тодорхойлбол…?

-Монголын баг тамирчид спортын есөн төрөлд 32 эрх аваад байна. Олон улсын спортын сайтад Монголын баг тамирчдыг Парисын олимпоос 4-5 медаль авах боломжтой гэсэн таамаг дэвшүүлсэн байна лээ. Би үүнтэй санал нэг байгаа.Тухайлбал, чөлөөтийнхөн 1-2 медаль, манай жүдогийнхон хоёр медаль авах байх гэсэн таамагтай л сууж байна.

-Та хэдэн удаагийн олимпод оролцсон билээ?

-Нэг их шалихгүй. Жүдогийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албыг чамгүй олон жил хашсан. Нийтдээ долоон олимпод оролцсон байдаг юм.

-2020 оны Токиогийн олимпод 43 эрхтэй оролцож байсан Монголын баг тамирчдын тухайд нэлээд буурсан үзүүлэлт болох шиг боллоо?

-/Инээв/. Эрхийн хувьд тийм харагдаж болох ч паралимпийн төрлийн эрхээ нэмэхээр хэлсэн дүндээ дөхөж очно л доо.

-Найдлага тээсэн зарим төрлийн тухайд олны итгэлийг алдсан үйлдэл гаргах шиг боллоо. Үүн дээр Та юу хэлмээр байна. Ялангуяа боксынхны хувьд?

-Миний хувьд “Ханжөү-2022” наадмын алтан медальт боксчин, МУГТ Б.Чинзоригт их найдлага тавьж байсан. Тэр маань сэргээшийн асуудлаар бүдэрчихлээ. Ер нь тамирчнаас нь сэргээш илэрсэн гэж үзвэл тухайн төрлийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон багийн эмч хамгийн түрүүнд огцордог олон улсын жишиг байдаг. Тийм л жишгээр боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч ажлаа өгсөн болов уу гэж боддог.

-Та одоо ямар алба хашиж байна вэ?

-Олимпод бэлтгэх ажлын хэсэгт 25 хүн ахлаад ажиллаж байна. Манай баг тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүй гээд дөрвөн гол чиглэлийг хариуцаж байгаа юм.

-Парисын олимпод өрсөлдөх эрхээ авсан тамирчид хаана бэлтгэл хийж байгаа вэ?

-Чөлөөт бөхийнхөн Батсүмбэрийн “Чемпион” цогцолборт, буудлагынхан клубтээ, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг Төрхурхын амралтад, хөнгөн атлетикийнхан Хонхорт, боксынхон Эрдэнэтийн “Сэлэнгэ” амралтад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Харин манай жүдочид өнөөдрөөс “Цонжин болдог”-т очиж бэлтгэлдээ гарна.


Монгол Улсан гавьяат дасгалжуулагч, Дэлхийн шилдэг шүүгчийн дээд үнэлгээ болох “Алтан шүгэл” шагналт, Ардын багш А.Басхүү: Ард түмний итгэл найдварыг тамирчид биелүүлэх ёстой


-Спортын хамгийн том цэнгэл наадам болох Олимпийг та хэдэн удаа шүүсэн бэ?

-Олимпийн наадмыг шүүх эрхийг зургаан удаа надад олгосон ч би таван олимпод биечлэн шүүгчээр ажилласан байдаг. Тухайн цаг үеийн байдлаас болж 1984 оны Лос-Анжелесийн олимпод оролцож чадаагүй юм. Тус олимпод ЗХУ, БНМАУ-ын тус бүр гурван шүүгч оролцоогүй. Харин дараа нь Лос-Анжелесийн олимпод шүүсэн гэх батламжийг бидэнд өгсөн.

-Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа олимпод оролцсон биз дээ?
Нэг удаа л дасгалжуулагчаар оролцсон.

-Бөмбөрцгийн хамгийн том спортын наадмыг шүүнэ гэдэг нэр төрийн хэрэг. Тэр тусмаа таван удаа тамирчдын хувь заяаг дэнсэлж явсан гэхээр…?

-Олимпийн наадмыг шүүнэ гэдэг үнэхээр хариуцлагатай ажил. Тэр ч утгаараа 2014 онд Дэлхийн алдрын танхимд залагдсан анхны монгол хүн болсон. Шүүгчийн хөдөлмөрөө үнэлүүлсэн нь тэр шүү дээ. Тухайн үедээ шүүгчээс найм дахь хүн нь болж байлаа. Гэтэл дэлхий дээр хэчнээн шүүгч байдаг билээ гэж бодохоор бахархмаар л юм билээ. АНУ-д төвтэй энэхүү танхимд залагдсан анхны монгол хүн болсондоо баярлаж явдаг даа.

-Сарын дараа Парисын олимп хөшгөө нээх гэж байна. Манайхан энэ олимпод өрсөлдөх 32 эрх авлаа. Таны хувьд сэтгэгдэл ямар байна вэ?

-Чөлөөт ч бай, жүдо ч бай, бокс ч бай спорт бол спорт. Үүнийг дотор нь ялгаж салган зааглаад байх шаардлагагүй. Аливаа спортын амжилтад уруудах, өгсөх явдал гарч л байдаг. Монголын тамирчид 1968 онд анх олимпод оролцоод дөрвөн медаль авчирч байсан түүхтэй.2008 онд олимпийн хоёр аваргатай болсон. Токиогийн олимпийг бодвол энэ удаа эрхийн тоо буурчээ. Харамсалтай. Гэхдээ нэг гол зүйл байна.

-Юу тэр вэ?

-Бидний үеийг бодвол их спортод төр, засгаас анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөж өгдөг болж. Тийм болохоор хувь тамирчид хичээх хэрэгтэй. Төрийн хишиг, ард түмний итгэл найдварыг тамирчид биелүүлэх ёстой. Нэгэнт олимпод өрсөлдөх эрхээ авсан бол ухрах зам үгүй. Өмнөх Олимпийн эрхдээ ч хүрсэнгүй гэж шалтаг тоочих юм байхгүй. Үүргээ ухамсарлах ёстой. Харамсалтай нь үүрэг гэх зүйлийг аль ч салбарт орхигдуулаад байх юм.

Н.Саранчимэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүргэж байна. Нийтийн тээ...

img

8 цагийн дараа

22-ын товчоо чиглэлийн 9.5 км зам засварын ажил үргэлжилж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20, 32 хороо /Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу сал...

img

7 цагийн дараа

Эдийн засгийн чуулганд олон улсын 500 зочин оролцоно DNN.mn

Монголын Эдийн засгийн чуулган ирэх 7 хоногийн даваа гарагт буюу долоодугаар сарын 8-нд эхэлнэ. Хоёр өдөр болох чуулганд нийт 2000 з...

img

7 цагийн дараа

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны м...

img

6 цагийн дараа

Энэ сард цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх долдугаар сарын хуваарийн мэдээллийг Улаанбаатар Цахилгаан түгээх Сүлжээ ТӨХК-аас мэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд