мэдээ
DNN-СУРВАЛЖЛАГА: Монголын анхны анимэ сонирхогчдын кафе DNN.mn
Админ
2024 оны 7 сарын 02
69
Дэлхийн улс орнуудын соёл, ёс заншил манай оронд түгээн дэлгэрч байгаа нь биднийг даяарчлалд хөтөлж буй нэг хэлбэр юм. Харин тэр соёлыг таниулах үйлчилгээний газрууд манай улсад үүд хаалгаа нээсээр байна. Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаа Японы соёлын нэг хэсэг болох Анимэ, манга зохиолыг ихээр таниулж буй “ Café the L0lita” кафенаас хүргэж байна. Үүдээр нь ороход кафен дотоод засал, өнгө, төрх бусдаас нэлээд сонирхолтой харагдлаа. Хүүхэд, залуусын зурсан Анимэ, манга зохиолын гол дүрийн баатруудын зургаар нэг талын ханаа дүүргэсэн нь нүдэнд тусна. Анимэ, манга сонирхогчдыг ихээр татдаг тус кафе 2023 оны дөрөвдүгээр сард үүд хаалгаа нээжээ. Өмнө нь зөвхөн сонирхогчид үйлчлүүлдэг байсан бол одоо дотоод орчин, үйлчилгээний соёл, бүтээгдэхүүний чанараас нь хамаараад илүү олон хүн ирдэг болжээ.
Тэнд очсон хүмүүсийг татах бас нэг сонирхолтой газар нь “Manga room” юм. Үйлчлүүлэгчдийг амрах, тайван тухтай ном зохиол унших боломжийг олгосон энэ өрөө манга шимтэн уншигчдын ирэх хамгийн гол шалтгаан болдог гэж зарим үйлчлүүлэгчид ярилаа. Уг өрөөнд 5000 төгрөг төлөөд 30 минутын турш хүссэн зохиолоо сонгож унших боломжтой.
– Café the L0lita-н байнгын үйлчлүүлэгч С.Дөлгөөнзаяа: Би манга унших дуртай. Ийм кафе байдгийг мэдээд их баярласан. Хамгийн анх ирж үйлчлүүлэхэд дотоод орчин, ажилтнуудынх нь хандалга үнэхээр таатай байсан болохоор дахин дахин ирэх хүсэл цаанаасаа төрдөг. Эднийхээр үйлчлүүлэх бас нэг том шалтгаан бол тэр бүр олдоод байдаггүй манга зохиолууд зөвхөн энд л байдаг.
“Café the L0lita”-ын ажилтан н.Нандин-Эрдэнэ “Би ажилд ороод 7 сар болж байна. Ажлаа хийхдээ үнэхээр жаргалтай байдаг. Яагаад гэвэл манай дотоод орчин, хамт олны хандлага нь ажилчдаа, үйлчлүүлэгчдээ маш сайн татаж чаддаг. Захирал маань хичээлийнхээ хажуугаар ажлаа тухтай хийх боломжийг олгодог. Цагийн хуваарь, ажлын ачааллын хувьд илүү уян хатан байдаг. Тийм болохоор ажилдаа дуртай байхын нэг шалтгаан” хэмээн ярилаа.
Сонирхуулахад “L0lita” кафе өөрийн гэсэн хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүнтэй. Тэдгээрийг Анимэ, Манга зохиолын нэр, гол дүрийн баатруудаар нэрлэжээ. Жишээлбэл, манго, гадилтай shake-ийг Midori, мача сүүтэй shake-ийг Elizabeth гэсэн байна.
Б.АНУ
Боловсролын сайд Н.Наранбаяр: Амралт сунгах, хөл хорио тогтоох түвшин үүсээгүй учраас заасан хугацаандаа амраад явна DNN.mn
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалж бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн тархалт эрс нэмэгдсэн. Х...
8 цагийн дараа
Ч.Ганхуяг: Шударга иргэний хувьд шударга ёсыг л хүсч байна DNN.mn
“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягтай ярилцлаа. -Монгол Улсын эдийн засаг 2025 он дуустал тогтвортой өснө гэж АХ...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан нохой өдөр DNN.mn
Аргын тооллын арванхоёр дугаар сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Гоё хүүхэн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 08:...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна DNN.mn
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгу...
7 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Найрсаг байгаасай: Овооны наадам, твиттерчдийн ёолк, АСЕМ…” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд