мэдээ
Төрийн далбааны өдөр тохиож байна DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2024 оны 7 сарын 10
![img](/images/view.png)
32
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2024/07/z6KZK5Fcpsdn7ZLBFlfZ-small.jpeg?v=1720578450)
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж байна.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
Өнөөдөр 10.00 цагт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал, 11.40 цагт Төрийн далбааг байнга мандуулах ёслол, 14.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Эдгээр үйл ажиллагаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...
44 минутын дараа
Экспорт 23.1 хувиар багасжээ DNN.mn
Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуула...
3 минутын дараа
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийсл...
22 минутын өмнө
Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул
Фүжи уулын наана Хань Р.Будын хамт Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон о...
29 минутын өмнө
АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn
АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн....
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд