Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан хэд Ухаа худагийг авсан эзэдтэй барьцах эрхтэй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 10

img

1

news-img

Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зураг шиг ойрд манай эх оронд улс төрийн учир утгагүй үйл явдал арвинтай байна. Хэн бүхэнд мэдээжийн болоод маш ойлгомжтой юман дээр л шал далий ойлголт яваад байх юм.

2024 оны 11 дүгээр сараас цогшиж, 2025 онд дүрэлзэж байгаа улс төрийн энэ будлиан Баялгийн сантай л холбоотой. Таван толгойн ордод шунасан хэсэг бүлэг хүн л будилуулж байна. Тэд Таван толгойн ордыг авах гэж 2008 оноос хойш усалсан. Тэр үед Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг нь бүхэлд нь эзэмшиж байтал нь Их хурлаас стратегийн 15 ордыг баталчихсан. Тэрний тэргүүн эгнээнд Таван толгойн орд орсон. Төрд өгөхөөс аргагүй болсон. Ухаа худагийг авч үлдээд үлдсэнийг нь төрд өгсөн. Тэгэхэд л бүхэлд нь буцааж авах хүсэлтэй үлдсэн. Олон оролдлого хийсэн. Нотолдог хүн олон. Шууд хэлдэг хүмүүс ч байдаг. Бүгдээрээ л мэднэ. Харин тэр хүслийг нь Гашуунсухайт-Ганцмодны гэрээ тас цохино.

Нарийндаа бол Таван толгойн бүлэг орд 100 хувь төрийн буюу нийтийн мэдэлд байх ёстой. Таван толгойн орд гэдэгт доороо нүүрстэй таван толгой байдаг. Хамгийн сайн нь Ухаа худаг. Өрөм нь гэж ярьдаг. Ухаа худагаас гадна Цанхи, Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат гэж байгаа. Нийлээд Таван толгойн бүлэг орд болно.

2007 онд Их хурал Таван толгойтой нийлээд 15 ордыг стратегийн орд гэж зарласны бас нэг нь Эрдэнэтийн овоо буюу одоогийн “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшиж байгаа орд байдаг юм. Статусын хувьд яг адилхан. Гэтэл юу болсон гээч.

2015 онд Монголын нэг компани Оростой ярьж байгаад тэдний эзэмшиж байсан 49 хувийг худалдаж авсан. Өнөөдөр тэр худалдан авалтад оролцсон бүх хүн эрүүгийн гэмт хэрэгт шалгуулж байгаа. Тэднийг буруутгадаг үндэслэл нь УИХ-д мэдэгдэлгүй Засгийн газар дангаараа шийдсэн гэдэг. 49 хувийг нь ч төр хүчээр мэдэлдээ авчихсан.

Гэтэл Таван толгойгоос Ухаа худагийг тасалж үлдэхийг тэр үеийн Засгийн газар нь ч шийдээгүй. Засгийн газраас томилсон ажлын хэсгийн хэдэн хүн Таван толгойн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан компаниудтай ярьж байгаад л Ухаа худагийг үлдээсэн.

Ингээд нэг хар даа. Таван толгой, Эрдэнэт хоёр хоёулаа стратегийн орд.

Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан хэдэн компани стратегийн орд болсных нь дараа төрд өгөхдөө Ухаа худаг гээд өрмийг нь үнэ төлбөргүй аваад үлдсэн.

Эрдэнэтийн 51 хувь Монголд, үлдэх 49 хувь нь Орост байх үед гэрээ хэлцэл хийж явсаар тэр 49 хувийг Оросоос 400 сая ам.доллараар худалдаад авчирсан компанийнхан төрд хураалгасан. Нэмээд өөрсдөө эрүүгийн хэрэгт шалгуулж байна.

2016 оны 12 дугаар сарын 6-нд АН-ын 6 дугаар их хуралд намын дарга З.Энхболдын тавьсан улс төрийн илтгэлдээ энэ хоёр ордтой холбоотой:

-Сонгуулийн дараа маш олон журмын нөхөд маань надад нэг л асуултыг олон дахин тавьж байсан юм. “Яагаад сонгуулийн сурталчилгааны эцсийн өдөр, санал хураалтаас ганцхан өдрийн өмнө “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ худалдан авсан тухай мэдэгдлийг олон нийтэд зарлав аа. Сонгууль дуустал хүлээж болоогүй юм уу” гэсэн асуулт байлаа. Дээрх үйлдэл нь тухайн үед баримт нь дэлгэгдээд байсан “МАН-ын албан тушаал наймаалцах 60 тэрбум төгрөгийн төслийн” тухай асуудлаас сонгогчдын анхаарлыг холдуулах гэсэн МАН-ын башир арга байсан юм. “Эрдэнэт үйлдвэрийг АН-ынхан сонгуулийн өмнө яаран хувьчилж авлаа” гэдэг гүтгэлэг нь сонголтоо шийдээгүй сонгогчдыг МАН руу түлхсэн үйл явдал болсон гэдэг нь судалгаанаас болон манай намын нэр дэвшигчдийн ажиглалтаас илт харагдаж байгаа.

Ард түмний өмч болох Таван толгойн ордыг хувьдаа авахаар Кэйманы арлын офшоор бүсэд бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн компанийн лобби Монголын улс төрд хүчтэй орж ирснээр Монгол Улсад улс төрийн, засаглалын хямрал авчирсан. Нам дамнасан олигархуудын бүлэглэл Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, хууль тогтоомжийг уландаа гишгэж их хэмжээний өрөнд орсон компаниа аврахын тулд нийт ард түмний өмч болох дэлхийд хосгүй орд газрыг гадны компанид бэлэглэх гэж улайрч байсныг бид бүгдээрээ мэднэ. АН-ын Их хуралд байсан эх оронч олон гишүүд, бусад намын гишүүдтэй хамт энэ том луйврыг нэг удаа зогсоож чадсан ч цаашид энэ нам дамнасан олигархууд ард түмний өмч болох Таван толгойн нүүрсний орд руу дахин дайрч болзошгүй хэвээр байна гэж байжээ. З.Энхболдын энэ үг есөн жилийн өмнөх илтгэлийнх гээд бод.

Ийм л байдлаар Таван толгойн ордын хамгийн үр шимтэй, тостой нь болох Ухаа худагийг Их хурал байтугай Засгийн газраараа ч яриагүй зүгээр шахам өгсөн тэр үеийн Ерөнхий сайд, Уул уурхайн сайд нар огт буруутгагдаагүй явна. Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчрах ажлыг хийсэн компанийнхан, шийдвэрийг гаргасан Засгийн газрын сайд нарыг Их хуралд хэлэлгүй авсан гээд эрүүгийн хэрэгт буруутгасаар байна.

Ямар ялгаа байгааг харав уу.

Тэгэхлээр Их хурал, Засгийн газар хэдэн зарим алхмыг хийх хэрэгтэй. Бас “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан хэд Ухаа худагийг авсан эзэдтэй барьцах эрхтэй.

Нэгдүгээрт: Ухаа худагийн тусгай зөвшөөрөл хувийн компаниудад хэвээр үлдэнэ гэж байгаа бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг ч авчирсан компанид нь буцааж өгөх ёстой.

Хоёрдугаарт: Их хурал, Засгийн газар, тэдгээрийн гишүүд төөрч будилсан, хөөрч догдолсон мэдэгдлүүд хийж байхаар Ухаа худагийг Таван толгойд нэгтгэх санаачилгыг одоо бодитоор гаргах хэрэгтэй. Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын, хяналт тавих нь Их хурлын үүрэг юм.

Гуравдугаарт: “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Ерөнхий сайд асан Сайханбилэг, ХХБ-ны Эрдэнэбилэг нарыг Монголд ирж чадахгүй байхад Ухаа худагийг авсан захирлууд Монголдоо улс төрийг бужигнуулж байгаа талаар баримттай мэдээлэл цувсаар байна. Яг адилхан хоёр орд дээр ялгаатай байдал буюу дабл стандарт хэрэгжиж болохгүй.

Ажиглагч

А.БАтБОлд

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ажил эрхлээгүй байхад нь улсын төсвөөс 24.5 сая төгрөгийн цалин олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 3-наас 7-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48542, мөрдөн байцаалтын 2857...

img

2 цагийн өмнө

Экспорт 23.1 хувиар багасжээ DNN.mn

 Монгол Улс энэ оны эхний нэг сард 1019.2 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуула...

img

2 цагийн өмнө

Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна DNN.mn

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийсл...

img

3 цагийн өмнө

Япончуудын Мөнхийн шүтээн Фүжи уул

Фүжи уулын наана Хань Р.Будын хамт Аян замын тэмдэглэл хөтөлдөг сонирхол минь завсарлаж завсарласаар арван хэдэн жилийн дараа Япон о...

img

3 цагийн өмнө

АНУ-ын далбаан дээрх 50 дахь таван хошууны түүх DNN.mn

АНУ Тусгаар тогтнолын тунхаглалаа 1776 оны долдугаар сарын 4-нд баталсан ч тусгаар тогтнолын төлөөх дайн 1782 он хүртэл үргэлжилсэн....

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд