Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 8 сарын 07

img

95

news-img

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүнээс 71.6 хувь нь эрт үедээ эндэж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар үндэсний хэмжээнд Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах баг бүрдлээ.

Тус баг нь дараах таван үндэсний багийг ахалж ажиллана. Үүнд:

1. Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг
2. Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг
3. Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг
4. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг
5. Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Дээрх цогц арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр нярайн нийт эндэгдлийг 75 хүртэл хувиар бууруулах боломжтой төдийгүй эх, нярайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг утгаар нь нутагшуулах боломж бүрдэх юм.

Үндэсний багууд хүний нөөцөө чадавхжуулах, эмчилгээ, оношилгооны удирдамж батлуулах, шаардлагатай шинэ технологи, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцүүдийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн хүний нөөцийг энэ наймдугаар сараас суралцуулахаар болсон төдийгүй зарим баг тусламж үйлчилгээгээ энэ оны арваннэгдүгээр сараас эхлэхээр төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ЗГ: Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мег...

img

8 цагийн дараа

ЗГ: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийтийн албан тушаалтн...

img

8 цагийн дараа

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нэрээ татжээ

Ирэх 6 сарын эхэнд болох Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд 2 долоо хоногийн хугацаа үлдсэн байна. Энэ сонгуульд нийт 7 нэр д...

img

8 цагийн дараа

Ноолуур 105-125 мянган төгрөгийн үнэтэй байна

Өнөөдөр буюу 2025.05.21-ны байдлаар Монголын ноос ноолуурын холбооноос өгсөн мэдээллээр ноолуур 105-125 мянган төгрөгийн үнэтэй байн...

img

7 цагийн дараа

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд