гадаад
“Telegram”-ыг үндэслэгч батлан даалтаар суллагдав DNN.mn

Админ
2024 оны 8 сарын 30

Франц, Арабын Нэгдсэн Эмират, Карибын тэнгисийн Сент-Китс болон Невис арал улсуудын иргэн, барууны мэдээллийн сувгуудтай өрсөлдөж Ази тив, орос хэлтэй хэрэглэгчдийн өргөн хэрэглээ болсон “В Контакте”, “Telegram” сувгийг үндэслэгч, Оросын тэрбумтан Павел Валерьевич Дуров Францын нисэх буудалд саатуулагдсан билээ. Тэгвэл Францын шүүх “Павел Дуровыг зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой хэргээр албан ёсоор шалгаж эхэлсэн” гэж мэдэгдэн таван сая еврогийн батлан даалтаар суллаж, түүнийг тус улсаас гарахыг хориглосон шийдвэр гаргав. Ингэснээр Дуров долоо хоногт хоёр удаа цагдаад бүртгүүлж байх ёстой болж байгаа бөгөөд Францын хуулиар түүнийг саатуулах боломжтой хамгийн дээд хугацаа буюу 96 цаг дууссан тул Дуравыг ийнхүү батлан даалтанд гаргаж байгаа юм байна. Францын прокурорын газраас Дуровыг 10 жил хүртэл хорих, эсвэл 500 мянган еврогийн торгуулийн ялтай онлайн платформыг ашиглан хууль бус гүйлгээний зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн мөнгө угаах ажиллагаанд оролцсон гэх мэт 12 гэмт хэрэгт буруутгаж байгаа аж. Харин мэргэжлийн хуульчид “Энэ хэргийг мөрдөж дуусгах, шүүх явц урт хагацаа шаардах бөгөөд энэ нь Дуров шоронд хоригдоно гэсэн үг биш” гэж мэдээлж байна. Учир нь Telegram-ын гэмт хэрэг байж болзошгүй контентыг зохицуулаагүй, т а г н у у л ы н а л б а д т а й х а м т р а н а ж и л л а х а а с татгалзсан тухай Дуровын эсрэг нэхэмжлэлийг өмнө нь зөвхөн Франц төдийгүй олон орны хууль сахиулах байгууллага, тэр дундаа Оросын хууль сахиулагчид хүртэл гаргаж байсан юм байна. Ф р а н ц т э р б у м т а н г саатуулангуут Кремлийн эрх баригчид, Оросын ГХЯ, суртал ухуулагчид түүнийг эрчимтэй өмөөрч, Европын “давхар стандарт”ын хохирогч болсон хэмээн Дуровыг суллахыг шаардсан нь ажиглагчдын анхаарлыг т а т а ж э х э л с э н ю м . Тухайлбал, “Telegram”-ын аюулгүй байдал, Кремльтэй холбоотой харилцааг судалдаг мөрдөн байцаах идэвхтнүүдийн бүлгийн т э р г ү ү н Н а з а р Т о к а р Politico-д өгсөн ярилцлагадаа “ О р о с у у д б ү г д и й г “Telegram”-аар хийдэг. Тэд энэ сувгаар Укаины эсрэг тэмцэх тагнуулууд болон бусад хүмүүсийг элсүүлдэг. Т у х а й л б а л , ө н ө ө д ө р “Telegram”-аар Украинд тэдний цэргийн машиныг шатаах хүмүүсийг элсүүлэх кампанит ажил өрнөж байна. Кремлийн иймэрхүү ажил нэлээд амжилттай явагддаг” г э ж я р ь ж э э . Д у р о в ы г х о р и г д о н г у у т О р о с ы н суртал ухуулагч Маргарита Симонян “Мэдрэмжтэй яриа, чат хийхдээ “Telegram” ашигладаг хүн бүр түүнийгээ нэн даруй устгах ёстой боллоо. Оросын эрх баригчид “Telegram”-ын шифрлэлтийн т ү л х ү ү р ү ү д и й г Д у р о в францчуудад шилжүүлж магадгүй гэж санаа зовж байна” гэж мэдээлсэн бол ОХУ-ын Төрийн Думын дэд дарга Владислав Даванков “Дуровыг баривчилсан нь улс төрийн зорилготой бөгөөд “Telegram” хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нэвтрэх хэрэгсэл байж болзошгүй” гэж мэдэгдэж байв. Тэгвэл Америкийн Дайны Судлалын Хүрээлэн “Телеграм одоо Оросын цэргийн ангиудыг удирдах бараг үндсэн хэрэгсэл нь болсон” гэж мэдээлж байсан билээ. Д у р о в 2 0 1 4 о н д “Тусгай алба Telegram-ын шифрлэлтийн түлхүүрүүдийг надаас шаардаж байгаа учир би ОХУ-ын иргэнээс татгалзаж, энэ улсаас холбоогоо тасалж байна” гэж мэдэгдэн ОХУ-ын паспортыг шатааж байсан нэгэн. Харин саяхан нийтийн сүлжээнд Оросын хилийн цэргийн маш нууц бүртгэл ил тавигдсанаар Дуров 2014 оноос хойш ОХУ-д нийт 50 удаа орж, гарсан нь тодорхой болоод байгаа юм. Мөн ОХУ-д валютын нөөц хомсдож, эхлээд Турк дараа нь Бээжин, Киргиз хамгийн сүүлд Арабын Нэгдсэн Эмират улсын банк оросуудын гүйлгээг хориглож эхэлсэн учир энэ есдүгээр сарын нэгнээс Кремль цахим валютын арилжааны туршилтыг олон нийтийн сүлжээгээр явуулж, амжилттай болсон т о х и о л д о л д М о с к в а , Петербург хотод хоёр хөрөнгийн бирж нээхээр ш и й д э э д б а й с а н ю м . Гэтэл энэ туршилтаас хэдхэн хоногийн өмнө Павел Дуров Францад саатуулагдаж шүүхээр орохоор болж байна. Ийнхүү Кремль өөрсдөд нь онцгой ач холбогдолтой байсан “В Контакте”, “Telegram” сувгуудаас хагацаж “гар мухардаж” буй нь тодор
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн, цас орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгу...
8 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмаар гарсан хэрэг” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б....
8 цагийн дараа
Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно
Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн туха...
6 цагийн өмнө
Дэд сайд нарыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ. Тө...
7 цагийн өмнө
Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан боллоо. Энэ үеэр Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр “Эд...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



