мэдээ
Манай гараг 3.1 хэмээр дулаарч болзошгүйг анхааруулжээ DNN.mn

Админ
2024 оны 10 сарын 25

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх одоогийн бодлогуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байвал энэ зууны эцэс гэхэд манай гараг дэлхий аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 3 хэмээр дулаарна гэж НҮБ-ын пүрэв гарагт гаргасан шинэ тайланд дурджээ. Энэ нь дэлхийн улс орнуудын 10 орчим жилийн тохиролцсон зорилтоос хоёр дахин их юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгсөн улс орнуудын амлалтуудыг шаардлагатай байгаа арга хэмжээнүүдтэй харьцуулан дүгнэдэг “Emissions Gap” жил тутмын тайланд бичсэнээр, засгийн газрууд дэлхийн дулааралд нөлөөлж буй хорт хийн ялгарлыг бууруулах чиглэлд илүү их арга хэмжээ авахгүй бол 2100 он гэхэд аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 3.1 хэмээр дулаарах тооцоо гарчээ.
Дэлхийн улс орнуудын 2015 онд баталсан Парисын хэлэлцээрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барихаар тусгасан юм.
Гэтэл дэлхийн хүлэмжийн хийн ялгарал 2022-2023 оны хооронд 1.3 хувиар нэмэгдэж, 57.1 гигатонн нүүрсхүчлийн хийн эквивалент болж шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн гэж тайланд дурджээ. Улс орнуудын ирээдүйд хэрэгжүүлэх амлалтыг харгалзан үзвэл, агаарын температур 2100 он гэхэд 2.6-2.8 хүртэлх хэмээр өснө гэж шинжээчид дүгнэсэн нь сүүлийн гурван жилийн дүгнэлттэй нийцжээ.
“Хэрэв 2030 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэх чиглэлд гаргаж буй ахиц дэвшлийг авч үзвэл, ялангуяа “Хорийн бүлэг”-ийн гишүүн орнууд төдийлөн ахиц дэвшил гаргаагүй байна” гэж тайланг гаргасан шинжээч Энн Олхофф хэлжээ.
Дэлхий одоогоор аж үйлдвэржилтийн өмнөх үеэс ойролцоогоор 1.3 хэмээр дулаараад байна. Дэлхийн улс орнууд ирэх сард Азербайжанд болох НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хуралд /COP29/ оролцож, олборлодог түвшний хэрэглээг бууруулах талаар өнгөрсөн онд хүрсэн тохиролцооны талаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Н.Учрал Монголын Сунак болчих вий…
Их Британийн Консерватив нам гэж 2010 оноос хойш дөрвөн сонгуульд дараалж ялж дархлаад байлаа. Сүүлийн хоёр ялалт нь Борис Жонсонтой...
8 цагийн дараа
Ж.Урангуа: Арванхоёрдугаар сарын 29 бол Монгол Улс XX зуунд сэргэн мандах анхны гараагаа хийсэн түүхт өдөр
Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэ өдрийг тэмд...
7 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -18 градус хүйтэн
Малчид иргэдэд зориулсан мэдээ: 29-31-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүл...
6 цагийн дараа
ТОЙМ: Хувьчлалаас хөрөнгө босгоё, алдагдалтай компаниудаасаа салъя
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, УИХын Эди...
6 цагийн дараа
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдс...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

теллми ру
Поделюсь крутой находкой – универсальный портал с массой полезностей!
Лично мне очень помогла статья: Франшизы видеоигр – от пикселей до голливудских блокбастеров
Здесь можно найти ответы на любые вопросы, воспользоваться онлайн-сервисами и даже разместить объявление. Очень удобно!

ремонт техники в мск
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:ремонт бытовой техники в мск
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!

Robertmot
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru



