Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Сар, Ангараг дээр мөөгөн байшин босно DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 29

img

894

news-img

НАСА агентлаг сар, Ангараг гаригийн гадаргуу дээр амьдрах боломжтой бааз бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь дэлхийгээс барилгын материал эдгээр гарг руу аваачих шаардлагатай гэсэн үг юм. Энэ бол найдвартай сайн арга боловч их зардалтай бас төвөгтэй ажил билээ. Иймээс эрдэмтэд дэлхийн байгалийн хиймэл дагуул болох саран дээр байгаа нөөцийг барилгын материал болгон ашиглах санал тавьж байв. Гэсэн хэдий ч энэ нь бас зардал орох төвөгтэй ажил. Тэгвэл эрдэмтэд огт өөр хувилбарыг санал болгожээ.

Энэ нь НАСА-гийн эрдэмтэд сар, Ангараг гариг дээр мөөг ашиглан хүмүүс амьдрах байшин барихыг санал болгосон явдал юм. Энэ арга нь эдгээр гариг дээр орон сууц барих ажлыг илүү хялбар, хямд болгох гэнэ. Бидэнд хэрэгтэй зүйл бол мөөгийг хүссэн хэлбэрээр ургуулах бэлэн бэлдсэн хүрээ, мицели гэх мөөгний бие ба ус юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ сонголт нь мөөгний бие болох мицел буюу багц утас шиг гуурснуудаас бүтэх биеийг ашиглан хүмүүст зориулсан байшинг “ургуулах нь сансрын нисгэгчид болон хүрээлэн буй орчинд ямар ч сөрөг нөлөө, аюул учруулахгүй байх давуу талтай юм байна. Калифорнийн Цахиурын хөндий дэх Эймес судалгааны төвийн хэсэг судлаачид НАСА агентлагаас хоёр сая ам.доллар авч мөөгөн байшин ургуулах төслийг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ. Мөөгний мицели нь нимгэн утас(hyphae)-наас бүрддэг мөөгний ургах бие юм. Энэ нь шим тэжээлийг шингээх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бас нөхөн үржихүйн үйл явцад оролцдог.

Эрдэмтдийн үзэж байгаагаар зөв нөхцөлд мөөг нь нарийн төвөгтэй бүтэцтэй болж, нэлээд нягт материал үүсгэж чаддаг. Ялангуяа ус хангалттай бол тэд урьдчилан бүтээсэн хүрээний дагуу ургаж, байшингийн “хана” үүсгэж чаддаг ажээ. Энэхүү мөөгөөр “барилга барих” аргын нэг давуу тал нь дотор амьдрах хүн болон хүрээлэн буй орчинд ямар ч аюулгүй байдал юм. Мөн сансрын мөөгөн орон сууцыг гурван давхаргатай барих юм байна. Дээд хэсэгт нь цацраг туяанаас хамгаалах мөс, дунд хэсэгт нь ус шингээж, мөөг, сансрын нисэгчдийг хүчилтөрөгчөөр хангах фотосинтезийн процесс явуулах цианобактер байрлуулах ажээ. Хамгийн гадна тал нь хиймэл “хүрээ”-ний дагуу урган бий болох маш хатуу давхарга байх гэнэ.

НАСА төслийн эхний шатыг 2020 онд хэрэгжүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилсан юм байна. Түүнээс хойш судлаачид мөөгөнцөрт суурилсан био нийлмэл материалуудын олон тооны хослолыг боловсруулж, анхны стандартуудыг гаргаж, эдгээр материалыг гаригийн дуураймал нөхцөл дээр туршиж, тэдгээрийн ашиг тусыг (цацрагийн хамгаалалтыг оролцуулан) үнэлж, саран дээр мөөгөнцөр байшин бий болгох нарийвчилсан загварыг боловсруулжээ.

Өөрөөр хэлбэл, мөөгөөр барилгын гол материал болох янз бүрийн хэмжээ, хэлбэртэй блокуудыг гарган авч чаджээ. НАСА “Энэ хөтөлбөрийн гурав дахь шатанд ажиллах судалгааны баг “Сансрын барилгын” материалын шинж чанарыг илүү тохиромжтой болгоно” гэж тайлбарлав. Ойрын ирээдүйд тэд мөн дэлхийн тойрог замд энэхүү технологийнхоо анхны туршилтыг хийх боломжтой болно гэж найдаж байна. Энэхүү санааг зохиогчид олж авсан үр дүн нь дэлхий дээр бас ашигтай байж болно гэж тэмдэглэжээ. Жишээлбэл, мицелийг ашиглан усыг шүүж цэвэр ус гарган авах, ашигт малтмал олборлоход гардаг бохир усыг цэвэршүүлэх системийг бий болгоход ашиглаж болох аж.

Эрдэмтэд өмнө нь ирээдүйд сарны суурь оршин суугчид хэр хэмжээний ус шаардагдахыг тооцоолж байсан билээ. Тэдний үзэж байгаагаар 100 хүний ая тухтай амьдралыг хангахад жилд 100 гаруй сая литр ус шаардлагатай юм байна. Мөн энд “амьд байшин” ургуулахад нарны гэрлээс гадна ус чухал хэрэгтэй. Судлаачид энэ нөөцийг дэлхийн байгалийн хиймэл дагуул болох сарны гадаргуу дээрх мөсний ордуудаас шууд гаргаж авахыг санал болгож байгаа ажээ. Дашрамд дурдахад, мөөг нь амьтан, ургамал гэж салахын өмнөх үеийн дэлхийн эртний амьд организм юм. Ургамал байгаагүй тэр үед хүчилтөрөгч бага, нарны цацраг туяанаас хамгаалах азоны давхарга гэж байгаагүй учир мөөгнүүд нь хорт цацраг туяанаас маш сайн хамгаалагдсан байдаг. Чухамхүү энэ чадвар нь сар болон Ангараг дээр хүмүүст хэрэг болох маш чухал шинж чанар юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Т.Даваадалай: Энэ онд 83 мянган ам.метр явган хүний замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд 2025 онд явган зам шинэчлэлийн хүрээнд 83 мянган ам.метр талбайг байгалийн боржин чулуугаар шинэчлээд байна. Энэ...

img

8 цагийн дараа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, -“Тогт...

img

7 цагийн дараа

Балбын түр ерөнхий сайд Сушила Карки

Балбын түр ерөнхий сайд Сушила Карки нь коммунистууд болон төвчүүдийн засгийн газрыг унагасны дараа эсэргүүцлийн жагсаалд оролцогчды...

img

7 цагийн дараа

Б.Жаргалан: АТГ нь өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болтлоо тогтолцооны гажуудал бий болсныг засах ёстой

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Намрын чуулган эхэлж байна. Намрын чуулганаар мэдээж ирэх оны төсвийг хэл...

img

7 цагийн дараа

МАН нарийн бичгийн даргаа төв байрнаасаа “суйлуулчихаад” өмөөрч дуугарсан ганц ч хүн гарсангүй

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг АТГ аас баривчлан нэг сараар хорихоор болсон. Талийгаач түншийнхээ гарын үсгийг хуурамчаа...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

https://ecogamer.ru/

Автор представляет свои идеи объективно и не прибегает к эмоциональным уловкам.

trend

istanbul seo ajansı

istanbul seo ajansı

trend

https://mgs-plus.ru/

Эта статья – источник ценной информации! Я оцениваю глубину исследования и разнообразие рассматриваемых аспектов. Она действительно расширила мои знания и помогла мне лучше понять тему. Большое спасибо автору за такую качественную работу!

trend

Connietrirl

With thanks. Loads of knowledge! http://ledyardmachine.com/forum/User-Hrebge

trend

Connietrirl

where to buy xenical without a prescription – orlistat pills orlistat us

trend

Connietrirl

buy dapagliflozin online cheap – https://janozin.com/# order forxiga online cheap

trend

Connietrirl

More posts like this would prosper the blogosphere more useful. http://3ak.cn/home.php?mod=space&uid=229261

trend

Connietrirl

This is the amicable of topic I take advantage of reading.
https://doxycyclinege.com/pro/ondansetron/

trend

Connietrirl

The depth in this ruined is exceptional. https://ondactone.com/product/domperidone/

trend

вики поиск

Wonderful blog! I found it while surfing around on Yahoo News. Do you have any tips on how to get listed in Yahoo News? I’ve been trying for a while but I never seem to get there! Thanks

Онцлох нийтлэлүүд