Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

 Эрчим хүчний тарифыг шинэчлэх эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-нд танилцуулна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 30

news-img

Засгийн газраас 120 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төслийн багагүй хэсэг нь эрчим хүчний төслүүд юм. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад эрчим хүч экспортолдог орон болох зорилтыг тэдгээр төслүүд бодит болгоно гэж төлөвлөсөн ч орхигдуулж болохгүй анхаарах зүйлс бийг албаныхан онцолж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр, оны эхний есөн сарын хугацаанд Монгол Улсын импортолсон эрчим хүчний үнийн дүн өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өсчээ. Улсын хэмжээнд 2023 онд эрчим хүчний нийт хэрэглээ 11 тэрбум кВт/цаг хүрч, үүний 70 гаруй хувийг дотоодоос, 22.3 хувийг импортоор хангасан байна. Бид 2012 онд эрчим хүчний нийт хэрэгцээний 90 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж, 7.6 хувийг импортоор авч байжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун өчигдөр мэдээлэл хийхдээ “Өнөөдрийн байдлаар нэг кВт.ц эрчим хүчийг дунджаар 280 төгрөгөөр үйлвэрлээд, хэрэглэгчдэд 216 төгрөгөөр борлуулж байгаа нь салбарын алдагдлын үндэс болоод байна. Улмаар нүүрсний уурхай, төмөр замын тээвэр гэх мэтчилэн бүгд алдагдал хүлээдэг. Нийт алдагдал 355 тэрбум төгрөг хүрсэн” гэв.

Эрчим хүчний тарифыг шинэчилж, эхний ээлжинд алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр олон хувилбар тооцоолол хийж буй юм байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 1-ний баасан гаригт танилцуулахаар тогтжээ.

Одоогийн байдлаар айл өрхийн сарын хэрэглээний эхний 150 мВт.ц-ын тарифыг 175 төгрөгөөр тогтоож, 300 кВт.ц-аас дээш илүү хэрэглээний тарифыг өртөгт хүргэх хувилбарыг батлах магадлал хамгийн өндөр юм байна. Энэ тохиолдолд хэрэглэгчийн 300 кВт.ц-аас илүү гарсан хэсгийг 280 төг/кВт.ц-аар тооцох нь. Гэхдээ тарифын шинэчлэлтэд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа шаардлагатай өрхийг хамруулах юм байна.

 

Д.ЭРДЭНЭТУЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа

Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...

img

8 цагийн дараа

Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо

Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...

img

7 цагийн дараа

Биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Соёл, спорт, залуучуудын дэд хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залу...

img

7 цагийн дараа

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу /2025.12.17/-ны 13:00 цагт болно. Тохирол шинэчлэгдсэн журмын да...

img

7 цагийн дараа

Улаанбаатар агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-т жагсаж байна

Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг Швейцарын “IQAir” сайтын мэдээлснээр Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй хотуудын жагсаа...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд