гадаад
“COP29” гараагаа ширүүхэн эхлэв DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 13

Азербайжаны нийслэлд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29) эхэлж энэхүү арга хэмжээний ерөнхий зохицуулагч, төрийн газрын тос, байгалийн хийн “Сокар” компанийн дэд ерөнхийлөгч асан Мухтар Бабаев “Дэлхий гамшгийн зам руу орчихоод байна. Энэ дээд хэмжээний уулзалт бол бидний үнэнтэй нүүр тулах мөч мөн” гэж мэдэгдэв.
Энэ удаагийн “COP29”-ийн хэлэлцэх асуудлын хамгийн чухал зүйл бол уур амьсгалын хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд хөгжиж буй орнуудад жил бүр нэг их наяд хүртэлх ам.долларын санхүүжилт олгох тохиролцоо хэрэгжихгүй байгаа явдал юм. Одоогоор уг санхүүжилтийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ онд энэхүү шийдвэрийн хэрэгжих хугацаа нь дуусч байгаа билээ. Ройтерс агентлаг 2020 оноос хойш баян, хөгжилтэй улс орнууд эдгээр амлалтаа биелүүлэхгүй явж ирсэн нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий дэлхийн улс орнуудад үл итгэх байдал бий болгосныг онцолжээ. Мөн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Саймон Стил “Уур амьсгалын санхүү нь буяны ажил биш юм. Ийм алхмууд нь улс орон бүрийн, тэр дундаа хамгийн том, хамгийн баян орны ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хэрэв дэлхийн улс орнуудын дор хаяж гуравны хоёр нь агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг огцом бууруулж чадахгүй бол улс бүр үүнийхээ төлөө маш харгис хэрцгий төлбөр төлөх болно” гэж онцлон тэмдэглэв. Өнгөрсөн жил Дубайд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр улсууд чулуужсан түлшнээс татгалзахаар тохиролцсон ч түүнээс хойш нүүрсний хэрэглээ, борлуулалт нэмэгдсээр байгаа учир АНУ, Азербайжан зэрэг зарим оронд шинэ ордуудыг ашиглаж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “COP29” нь түлшний талаарх эцсийн хугацааг тогтоож, зохицуулалтыг чангатгахгүй байх магадлалтай ч зарим улс нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станцуудыг ашиглах явдлыг зогсоохыг шаардаж магадгүй байгаа аж. Учир нь сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх замаар эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх амлалтад ахиц дэвшил гаргаж, чулуужсан түлшний эрэлтийг бууруулах арга хэмжээ ч дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байгаа юм байна. Хэлэлцэх өөр нэг чухал сэдэв бол Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй байгаа явдал юм. Францын нийслэлд 2015 онд 200 орчим улс дэлхийн дундаж температурыг 20С-аас дээш өсгөхгүй байлгаж улмаар 1.50С хүртэл бууруулах хүчин чармайлт гаргахаар тохиролцсон билээ. Гэтэл Дэлхийн цаг уурын байгууллага 2024 оныг түүхэн дэх хамгийн дулаан жилээр бүртгэгдэх болно гэж саяхан мэдэгдсэн. Мөн 1-9 сарын дундаж температур XIX зууны сүүлчээс 1.54 өндөр болоод байгааг онцолсон. Энэ нь дэлхий дээрх зорилтыг “огт тоохгүй байна” гэсэн үг юм.
ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
Олон улсын жүдо бөхийн холбоо (ОУЖБХ) 2025 оны шилдгүүдийг тодруулах албан ёсны санал хураалтаа эхлүүллээ. Энэ хүрээнд оны шилдэг эр...
9 цагийн өмнө
Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмж...
10 цагийн өмнө
А.Итгэлт: Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгч байгаарай
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр дө...
11 цагийн өмнө
Хүн л хүнээ эвддэг
Энэ үгийг өмнө нь олон л сонсож байсан. Гэхдээ саяхан ажлын ах энэ тухай ярихад нь нээрээ л тийм шүү дээ хэмээн толгой дохиж суулаа....
11 цагийн өмнө
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Анаратай үндэстнээ хайрлах нь яагаад чухал талаар ярилцлаа. ...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



