Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

trend

Админ

img

2025 оны 12 сарын 05

news-img

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

Нийслэлийн урсгал зардлыг 1,517.3 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 2,007.4 тэрбум төгрөгөөр, дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 13.8 тэрбум төгрөгөөр баталсан юм.

Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ.

Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлнэ.

Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх зэрэг төсөл хөтөлбөрт зарцуулах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...

img

7 цагийн дараа

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...

img

7 цагийн дараа

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...

img

6 цагийн дараа

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо

Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар ...

img

6 цагийн дараа

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд