мэдээ
Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв DNN.mn

Админ
2024 оны 11 сарын 24

193

Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчид 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр Арменийн Ереван хотод болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын начин Э.Батмагнай алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэгвэл олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуяг хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Харин сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Отгонтуяа, 50 кг-д Б.Мөнхнар нар мөнгө, 53 кг-д Г.Оюундарь хүрэл медаль зүүлээ.
Ингэснээр “Алдар”-ын бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтай эх орны зүг хүлгийн жолоо залав. Сонирхуулахад, уг тэмцээнд 22 орны 200 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсаас 18 бөх зодоглолоо.





Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна
Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...
7 цагийн дараа
Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ
Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...
6 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...
5 цагийн дараа
Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...
5 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд