Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ

trend

Админ

img

2025 оны 7 сарын 17

img

25

news-img

Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 78,2 хувь нь Нийслэлд, 21,8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Үүнээс  99,7 хувийг Цагдаагийн байгууллага, 1,3 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар, Онцгой байдлын газар зэрэг бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.

Зургаадугаар сард зөрчил гаргасан 293.904 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 21.2 хувиар, 1210 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус буурсан байна. Шийтгэл оногдуулсан иргэний 73.4 хувь нь эрэгтэй, 26.6 хувь нь эмэгтэй бөгөөд нийт зөрчлийн 61.2 хувь нь 26-45 насныхан байна.

Зөрчлийн шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл 283.056 буюу 96 хувийг газар дээр нь 7601 буюу 2.6 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар, 685 буюу 0.2 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 3773 буюу 1.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.6 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна.

Зургаадугаар сард гарсан зөрчлийг тавдугаар сард гарсан зөрчилтэй харьцуулахад хүний биед халдах зөрчил 45.5 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 44.4 хувиар, гаалийн тухай хууль зөрчих зөрчил  43.3 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 41.6 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 37.7хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 43.4 хувиар, хүүхдийн эрх зөрчих зөрчил 40.7 хувиар, хулгайлах зөрчил 11.1 хувиар, мөрийтэй тоглоом тоглох зөрчил 5 хувиар тус тус өссөн.

Харин танхайрах зөрчил 44.7 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 0.4 хувиар буурсан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ

Ойрын өдрүүдэд зам хаах байршлуудыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ. Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэл хааж,...

img

2 цагийн дараа

Улаанбурханаар өвдсөн нэн хүнд 2 хүн байна

Улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс хүргэлээ. Долдугаар сарын 16-ны байдлаар батлагдсан тохиолд...

img

1 цагийн дараа

Наадмын өдрүүдэд гол, нуурын усанд 25 хүн амь насаа алджээ

Хүүхдүүд үерийн усанд живж нас барсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт “Хүүхдүүд үерийн...

img

хэдхэн секундын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сары...

img

1 цагийн өмнө

Өнгөрсөн сард зөрчлийн хэргийн гаралт 20.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сард нийт 295.704 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх тавдугаар сартай харьцуулахад 20.8 хувиар буурсан...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд