мэдээ
С.Бямбацогт: Утааны асуудалд уялдаа холбоогоо сайжруулж ажиллах чиглэл өгсөн DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 12 сарын 17
16
Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газрын холбогдох сайд нар, УИХ-ын дарга болон намын бүлгүүдийн дарга нарыг дуудаж уулзан утаа, сайжруулсан шахмал түлшний асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Уулзалтад Ерөнхий сайдыг оролцох хүсэлтийг тавьсан ч хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй байна. Тус уулзалтаар Ерөнхийлөгч сайжруулсан шахмал түлш, утааны асуудлаар мэдээлэл авч, өөрийн байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өгсөн юм.
-Ерөнхийлөгч та бүхнийг дуудаж уулзсан байна. Энэ хүрээнд ямар асуудлыг ярьсан бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга болон гишүүд, намын бүлгийн дарга нарыг дуудаж агаарын бохирдлын асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх 2019, 2020, 2021 онд Улаанбаатар хот утаагүй болж байсан түүхтэй.
Агаарын бохирдол хоёр дахин буурч байсныг бид бүхэн мэднэ. Тухайн үеийг бас ярьж байна. Тэр үед хүн болгон энэ асуудалд анхаарч, түүхий нүүрс түлэхээ больж, станц, зуухнуудын шүүлтүүрийг сольж байсан. Цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албаныхан хяналтаа маш сайн тавьдаг байсан.
Үндэсний хороог байгуулж, гэр хорооллын иргэд яг юу түлж байгааг хянаж, хариуцлага тооцож байсан. Үүнтэй адил та бүхэн ажлаа сайжруулж, уялдаа холбоогоо нэмэгдүүлэх юм бол утааны асуудлыг шийдэх боломж байгаа шүү. Өмнө нь болж байсан ажлыг сэргээж, хоёр дахин бууруулаач. Цаашлаад гал түлэхгүй байх чиглэлд инженерийн байгууламж барих тал дээр утаанд онцгой анхаараач. Яагаад мэргэжлийн хяналтыг татан буулгаж, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог татан буулгав. Яагаад ажлын уялдаа холбоо алдагдаж, утаа ихсэв. Өмнө нь болж байсан сайн туршлага байхад өмнөхөөсөө дордож байгаа нь та бүхний ажилтай холбоотой байна гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн.
-Агаарын бохирдлыг бууруулахад өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл хийж хэрэгжүүлсэн ажлууд нь үр дүнд хүрсэнгүй. Тэгэхээр энэ уулзалтаар хариуцлагын асуудал яригдсан уу?
-Энэ уулзалтад цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагууд оролцсон. Хариуцлагагүй ажилласан, хууль зөрчиж байгаа нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх ажлыг эрчимжүүл гэсэн чиглэлийг өгсөн. Яах аргагүй үнэн шүү дээ. Өмнө нь 2020, 2021 онд агаарын бохирдол буурч байсныг бид мэдэж байгаа. Илүү буух эзэн, буцах хаягтай байдлаар ажилдаа анхаар. Салбар дундаа ажлыг хаяж, Мэргэжлийн хяналтаа татан буулгаад хяналт тавьдаг газаргүй болчихсон байгаа чинь та бүхний алдаа болж байна гэдгийг хэлж байна.
-Зуух тараах асуудал яригдсан уу?
Хотын орлогч дарга оролцсон. Агаарын хэмжигч, угаар мэдрэгчийг сайжруулна гэдэг асуудал яригдаж байна. Харин яг зуух тараах асуудал яригдаагүй. Нийт 30 мянган зуух тараах асуудал яригдаж байгаа юм билээ. Тэр нь зөв үү, буруу юу. Ер нь бол зарим зуух нь сайн байсан. Гэтэл зуухаа ашиглахаа больчихдог. Зарж борлуулдаг, зуухных нь чанар мууддаг зүйл байдаг юм шиг байна лээ.
-Шахмал түлшний чанар, стандартын асуудал хөндөгдсөн үү?
-Шахмал түлшний чанарын асуудал яригдсан, чийглэгийн асуудалдаа анхаар гэдгийг хэлсэн. Шахмал түлшний үйлдвэрийн захирал шинээр томилогдсон юм байна. Чийглэг нь 16-17 хувьтай байгаа гэдгийг захирал нь хэлж байна. Стандарт нь 5-6 хувь байх ёстой. Хуурай байж л утаа бага гаргана. Энэ асуудал дээр шаардлагатай бол Улсын онцгой комисс анхаарал хандуулж ажилла гэсэн чиглэлүүдийг өгсөн. Тодорхой хугацаатай үүргүүд ч өгсөн. Тэр үед үр дүн гарах ёстой.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
SPEAK OUT: “Төр Евразийн хэлэлцээрийг эргэн харж, үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй” DNN.mn
Засгийн газар Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлыг УИХ-д энэ долоо хоногт өргөн барих...
8 цагийн дараа
НҮБ: Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ DNN.mn
Сүүлийн хэдэн арван жилд Европт чонын тоо толгой бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ махчин амьтан зуу гаруй жилийн турш үзэгдээгүй улс ...
8 цагийн дараа
Дараах автобусны чиглэлд өөрчлөлт орууллаа DNN.mn
Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр дараах автобусны чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ. Y:30 Сүхбаатарын талбай-Натур худалдаан...
8 цагийн дараа
“Хавдар судлалын үндэсний төв II”-ыг барих Ажлын хэсгийг байгууллаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Хавдар судлалын үндэсний төв II”-ыг барих асуудлаар мэдээлэл өглөө. Ерөнхийл...
7 цагийн дараа
Улсын нэгдсэн төсвийн орлого 27.8 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны арваннэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрчэ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд