Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 17

Валютын ханш

value

гадаад

НҮБ: Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 17

img

23

news-img

Сүүлийн хэдэн арван жилд Европт чонын тоо толгой бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ махчин амьтан зуу гаруй жилийн турш үзэгдээгүй улс орнуудад ийнхүү дахин асуудал тарих болсон байна. Иймээс 2025 оны гуравдугаар сараас төрөл, зүйл нь Canis lupus гэх латин нэртэй саарал чоно”хатуу хамгаалалттай” статусаас “хамгаалагдсан” статус руу шилжиж, чоныг Европын Холбооны улсуудад агнаж болох шийдвэр гарчээ. Учир нь НҮБ-ын Бернийн Зэрлэг ан амьтдын конвенцийн хороо энэ сарын 3-ны өдрийн хурлаараа чонын хамгааллын статусыг өөрчлөх Европын Холбооны энэхүү саналыг дэмжжээ. Гурван сарын хугацаанд уг конвенцид гарын үсэг зурсан орнуудын гуравны нэгээс илүү нь эсэргүүцээгүй тохиолдолд энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Тус хороо нь Европын Зөвлөлийн харьяа байгууллага хэдий ч Бернийн конвенц нь НҮБ-ын статустай бөгөөд Европ, Африкийн 50 улс нэгдэн орсон байдаг юм.Ийм санал Европт гарч байгаа нь анх удаа биш бөгөөд 2022 онд Швейцарь чонын хамгаалалтын статусыг бууруулах санал гаргасан ч бусад улс дэмжээгүй учир энэ санаа няцаагдаж байсан юм. Харин одоо албан ёсоор саарал чоно Canis lupus НҮБ-ын конвенцийн II хавсралтаас III хавсралтад шилжиж ахуйн зориулалтаар агнагдах болж байна.Хамгаалалтын статус буурсан нь чоныг үнэгүй агнаж эхэлнэ гэсэн үг биш бөгөөд чонотой холбоотой хүний аливаа үйл ажиллагааг зохицуулах шаардлагатай болж, тэднийг дахин мөхлийн ирмэгт аваачихаас сэргийлнэ гэсэн үг. Жишээлбэл, зөвхөн тодорхой улиралд агнахыг зөвшөөрөх юм байна. Чонын хамгааллын статусыг ингэж бууруулах болсон шалтгаан нь сүүлийн жилүүдэд тэдний тоо толгой мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Европын Холбооны нутагт 2023 онд нийт 20 мянга орчим чоно тоологдсон бөгөөд ихэнх улс оронд жил ирэх тусам тоо нь хурдан нэмэгдэж байна. Тухайлбал, 2016 онд ойролцоогоор 14.300 чоно тоологдож байжээ. Европын олон улсад зуу гаруй жил чоно огт харагдахгүй болсон юм. Тухайлбал, Нидерландад хамгийн сүүлийн чоныг 1868 онд устгасан бөгөөд зөвхөн 2015 онд л энэ улсад энэ махчин амьтад дахин харагдаж, 2019 онд Велюве үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн 150 жилийн дараа анх удаа чонын бэлтрэгнүүд мэндэлжээ. Мөн чоно 2017 онд бараг зуун жилийн дараа Бельгид буцаж ирэв. Германд 1996 онд чоно дахин харагджээ.

Хэдийгээр Европын Холбооны нийт хонь, ямааны дөнгөж 0.065 хувь нь жил бүр чонын золиос болж байгаа ч малаа гэсэн фермчид чонын хамгаалалтын статусыг өөрчлөхийг юуны түрүүнд дэмжиж байна. Чононууд малаа хамгаалдаг тэдний нохдод аюул учруулдаг ч одоогоор чоно хүмүүс рүү дайрсан тохиолдол гараагүй байна. Харин Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) зэрлэг амьтан хамгааллын байгууллагууд чонын хамгааллын статусыг бууруулахыг эсэргүүцэж байгаа ч олон улсын ТББ-ууд бус НҮБ-ын Олон улсын гэрээ давуу эрхтэй байх нь мэдээж юм. Сонирхуулахад, социализмын үед Монгол Улсын Анчдын нийгэмлэг Германд 200 амьд бэлтрэг экспортолж, амьтан хамгаалагчид гэж өөрсдийгөө боддог хүмүүсийн бөөн хэл ам болж байсан билээ. Тэгвэл НҮБ-ын олон улсын гэрээнүүд “Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ. Тогтвортой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчим баримталдаг. Сонирхуулахад, 2022 онд Европын Холбооны комиссын тэргүүн Урсула фон дер Лейений хайртай одой морийг чоно барьж идсэн билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо байгуулахаар боллоо DNN.mn

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Ама...

img

8 цагийн дараа

Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

БНХАУ-ын иргэн Б нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 43 ширхэг эд зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэ...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгч Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгий...

img

7 цагийн дараа

ҮСХ: Төлбөрийн тэнцэл 257.4 сая ам долларын алдагдалтай гарав DNN.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний арваннэгэнсарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны ү...

img

6 цагийн дараа

СУРВАЛЖИЛГА: Яаралтай тусламжийн тасагт өдөрт 250-300 хүүхэд үйлчлүүлж байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүн амын бөөгнөрөл, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан ханиад томуу ихээр нэмэгддэг. Бага насны ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд