Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Хууль зүйн яам төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 04

img

62

news-img

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байсан бол хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор 2020-2024 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газраас “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022” стандартыг батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран төв, орон нутгийн байгууллагуудын албан хаагчдад дээрх стандарт болон монгол бичгийн сургалтыг жил бүр зохион байгуулж, давхардсан тоогоор 1100 гаруй албан хаагч хамрагджээ.

Монгол хэлний тухай хуулиар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам, үндсэн чиглэл боловсруулан хэрэгжүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгон хуульчилсан болно.

тасалбар таслагч ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа DNN.mn

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүрги...

img

8 цагийн дараа

Говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна DNN.mn

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай ба...

img

7 цагийн дараа

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн ирэх сарын 01-нд Парис хотноо эхэлнэ DNN.mn

Олон улсын жүдо бөхийн холбооны шинэ оны тэмцээн Мараккогийн Касабланка хотод болох Африкийн нээлттэй тэмцээнээр эхэлж байгаа. Харин...

img

7 цагийн дараа

Вивек Мерти: Архи хорт хавдраар өвчлүүлж байна DNN.mn

АНУ-ын ерөнхий эмч Вивек Мерти архины хэрэглээг долоон төрлийн хорт хавдартай холбосон шинэ судалгаа хийхийг уриалав. Түүний хэлснээ...

img

6 цагийн дараа

Нийтийн тээврийн 1087 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1087 автобус иргэдэд үйлчилж байна.

...
img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд