мэдээ
2024 онд аялал, жуулчлалаас 1.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ DNN.mn

Админ
2025 оны 1 сарын 18

128

Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Монгол Улсын хувьд аялал, жуулчлалыг хөгжүүлэхийн тулд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд “Go Mongolia” буюу монголыг сурталчлах хөтөлбөрийг ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг олон улсад хэрэгжүүлж байгаа. Мөн визгүй нэвтрэх улс орнуудын жагсаалтыг шинэчлэн мөрдүүлж байна. Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь харахад Тайванийн жуулчдын тоо 2.3 дахин нэмэгджээ.
Тэгвэл БНХАУ-ынх 25.6 хувиар, Японы жуулчдын тоо 26.5 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлж, хоёр сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ.
“Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, нөөцөө хамгаалах нь чухал. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, отоглох болон түр амрах газар, хориглосон бүсийн хамгаалалт зэргийг сайтар төлөвлөн хөгжүүлж, аяллын маршрутыг тодорхой гаргах нь чухал болох”-ыг Японы “JICA” байгууллагын судалгаанд онцолсон байна. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2019 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байна.
Энэхүү төсөл нь Хөвсгөл нуур болон Онон Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга байгууламж, авто зам болон хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготой аж.





“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно
“Камертон” хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. “...
8 цагийн дараа
Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудла...
8 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна Өнөөдрийн хурлаар: 1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, ...
8 цагийн дараа
“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үе...
7 цагийн дараа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль өндөрлөлөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанб...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд