мэдээ
Н.Мишээлт-Од: Хэлний мэдлэг гэдэг дэлхийтэй холбогдох гүүр учраас энэ боломжийг тэдэнд ч бас олгохыг хүссэн

Админ
2025 оны 6 сарын 22

31

“Улаанбаатар Элит олон улсын дунд Сургууль”-ийн сурагч Н.Мишээлт-Одтой ярилцлаа. Түүний хувьд 15 настай бөгөөд орон нутгийн хүүхдүүдэд зуны амралтаараа найзуудтайгаа “СПАРК” нэртэй үнэ төлбөргүй англи хэл заах төслийг санаачилж байгаа ажээ.
–Хэзээнээс англи хэл сурч эхэлсэн бэ. Өөрөө бие даан сурсан уу?
-Англи хэлний мэдлэг маань бага наснаас эхлэлтэй. Би дөрвөн настайдаа Америкт хоёр жил амьдарсан учраас хэлний суурь маань харьцангуй эрт тавигдсан гэж хэлж болно. Тэр цагаас хойш олон улсын сургуульд суралцаж, подкаст сонсож, гадаадын ном уншиж, өөрөө хичээл заах зэрэг аргаар англи хэлээ хөгжүүлсээр ирсэн.
-Одоо англи хэлний ямар түвшинтэй вэ?
-Саяхан авсан англи хэлний түвшин тогтоох шалгалтаар C2 түвшин авсан ч C1 түвшинд ойр байгаа. Гэхдээ би хэл сурахыг дуусдаггүй урт хугацааны аялал гэж хардаг.
-Яагаад хөдөө сумдын хүүхдүүдэд үнэ төлбөргүй англи хэлний хичээл заая гэж шийдэв?
-Би хөдөө очиж, орон нутгийн хүүхдүүдтэй ажиллах үедээ маш их урам зориг авдаг. Хөдөөний хүүхдүүдийн хүнлэг, найрсаг сэтгэл, мэдлэг олж авах хүсэл тэмүүлэл надад үнэхээр сайхан санагдсан. Гэвч тэдэнд чанартай хэлний боловсрол хүртээмжтэй биш байдаг нь харамсалтай. Тиймээс өөрт байгаа мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах хэрэгтэй гэж бодсон. Хэлний мэдлэг гэдэг зөвхөн үг цээжлэх биш, харин дэлхийтэй холбогдох гүүр болдог гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ боломжийг тэдэнд ч бас олгохыг хүссэн.
–Орон нутагт англи хэл заахад мэдээж хөрөнгө, хүч шаардагдана шүү дээ. Нийт 300 хүүхдэд хичээл заахад ямар хэмжээний зардал гарахаар байна вэ. Энэ санхүүжилтээ яаж босгох вэ?
-Энэ хөтөлбөр анх 2019 онд манай сургуулийн 2020 оны төгсөгчдийн санаачилгаар эхэлсэн. Бид энэ уламжлалыг залгамжлан, жил бүр өөр аймагт очиж хэрэгжүүлдэг. Цаашдаа ч улам өргөжүүлэн, илүү олон хүүхдэд хүргэхийг зорьж байна. Бид уран зургийн үзэсгэлэн гаргаж, дуудлага худалдаагаар борлуулж, мөн албан байгууллагуудад биднийг дэмжих санал тавих зэргээр зардлаа босгож байгаа.
-Танай үеийнхэн хэл сурахад нийтлэг ямар алдаа гаргадаг юм шиг санагддаг вэ?
-Миний ажигласнаар хамгийн түгээмэл алдаа бол алдаанаасаа айх. Ярихгүй, асуухгүй, бичихгүй л байвал алдаа хийхгүй мэт санагддаг. Гэтэл яг үнэндээ хэл сурах хамгийн сайн арга бол алдаа хийх. Мөн зөвхөн шалгалтын оноонд анхаарах юм бол суралцах хэв маягийг орхигдуулдаг. Хэл бол амьд хэрэглээ, үүнийг ойлгож эхлэхээр сурах явц илүү үр дүнтэй болдог.
-Хэл сурах явцад хэцүү, хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу?
-Мэдээж. Заримдаа би зүгээр л бүх юмыг мартсан юм шиг санагддаг үе байдаг. Сонсгол муу, үгээ мартаж сайн ярьж чадахгүй байна гэх мэт саад бэрхшээлүүд тулгардаг. Гэхдээ би өөрийн сонирхлыг ашиглаж, дуртай зүйлсээ англиар уншиж, сонсож, бичиж дадсан. Энэ нь хэлийг “даалгавар” биш, харин амьдралын нэг хэсэг болгосон.
–Англи хэл сурснаар өөрт тань ямар ахиц дэвшил, боломжууд бий болж байна вэ. Ямар нэгэн шинэ зүйлийг сурахад амархан болсон уу?
– Англи хэл надад олон улсын хөтөлбөрүүдэд оролцох, олон улсын найзуудтай болох, интернэтээс төрөл бүрийн мэдлэг авах боломжийг өгсөн. Жишээлбэл, би MUN (United Nations) хурлуудад оролцож байсан. Мөн өөрийгөө хөгжүүлэх онлайн сургалтуудад хамрагдах гээд маш олон үүд хаалга нээгдсэн. Шинэ зүйл сурахад хэлний бэрхшээл байхгүй болсноор сурах процесс илүү хялбар болсон.
–Ингэхэд орон нутгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй с у р г а л т я в у у л ъ я г эсэн санаачилгыг гэр бүл, найзууд нь хэрхэн дэмжсэн бэ?
-Анх санаачилга гаргах үед гэр бүл маань хөдөө олон хоногоор явна гэдэгт итгэлгүй байсан ч ойлгож маш их дэмжсэн. Найзууд маань ч миний энэ хүсэлд урам өгч, зарим нь хамт хичээл заахаар багт маань орсон. Бид хамтдаа Spark-г бүтээж байгаа учраас багийн хүчээр илүү олон хүүхдэд хүрэх болно гэж итгэж байна. -Англи хэл сурахаар төлөвлөж буй болон яаж сурах учраа олохгүй байгаа үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна вэ? -Хэл сурах бол тууштай байдал, тэвчээр, сонирхлоос бүтдэг аялал. Яарах хэрэггүй, гэхдээ зогсож болохгүй. Юу ч ойлгохгүй байсан ч подкаст сонс, дуртай дуугаа орчуулж үз, сонирхолтой номоо англиар унш. Хамгийн гол нь, алдаанаасаа бүү ай. Хэл гэдэг бол зөвхөн оноо биш, харин боломж юм шүү гэж хэлмээр байна.
Г.БАЛГАРМАА





Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байх нь үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална. Гол,...
4 цагийн дараа
“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо
Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрл...
3 цагийн дараа
Дундговь аймагт газар хөдөллөө
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 22-ны 04:52:12 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлт...
3 цагийн дараа
Монголын теннисчид Филиппиний багийг хожиж аварга боллоо
Малайз улсын Куала-Лумпур хотод талбайн теннисний “Billie Jean King Cup 2025” эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцэ...
2 цагийн дараа
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохион байгуулж байна
Нийслэлийн зургаан дүүргийн 36 байршилд зургадугаар сарын 21-27-ны хооронд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг хямдралтай үнээр зохио...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд